• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 21, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Ruth Ellis буюу дүүжлүүлэх ялаар шийтгүүлсэн Их Британийн хамгийн сүүлчийн эмэгтэй

Admin Нийтэлсэн: Admin
05/05/2018
Ангилал: Хүмүүс
0
Ruth Ellis буюу дүүжлүүлэх ялаар шийтгүүлсэн Их Британийн хамгийн сүүлчийн эмэгтэй

1

1955 онд Их Британид нэгэн аймшигт хэрэг болсон нь Ruth Ellis гэх эмэгтэй өөрийн хайртай хүнийг буудаж алсан явдал байв. Түүний үхэл Английн ард түмэнд цаазын ял байх ёстой эсэх тухай дахин нэг бодоход хүргэсэн байдаг. Тухайн үед цаазын ял сонссон хүмүүсийн ялыг гүйцэтгэхээс өмнө хоригдож байгаа хорих ангийн зарлалын самбарт ялын тогтоолыг гүйцэтгэх цагтай нь хамт бүх нийтийн дунд нээлттэй дэлгэдэг байжээ.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Хөзөрийн зурганд мөнхөрсөн хаадуудийн түүх

Ийм ч байсны үр дүнд тухайн шөнөдөө 500 орчим хүмүүс шоронгийн гадаа цугларч эсэргүүцлийн жагсаал хийж эмх замбараагүй байдал үүсжээ. Иймд цагдаагийн тусгайгийнхны нэмэлт хүч ирж байж жагсагчдыг тараасан байна. Харин бүсгүйтэй үхэхээс нь өмнө хоёрхон л хүн биечлэн уулзсан байдаг нь тэдний эцэг эх нь мөнгө төлж шоронгийн захиргаанаас гуйн байж уулзсан байдаг аж.

1955 оны 7-р сарын 13-ны өдөр Ruth Ellis дүүжлүүлж хорвоог орхилоо. Түүний үхэл Английн ард түмний дунд эргэлзээ төрүүлж ёс суртахууны хэм хэмжээнээс хэтэрсэн мэт сэтгэгдэл төрүүлж эхэлсэн тул эрх баригчид эмэгтэй хүнд оногдуулах шийтгэлээ бага зэрэг зөөлрүүлэх тухай эргэн харахад хүргэсэн юм. Ямартай ч цаазын ял өгөх бол нэг хүн алсан эмэгтэй хүнд уг ялыг оноохгүй байхаар шийдсэн байдаг.

2

Түүний туулсан замналын хувьд гэвэл Ruth Ellis нь 1929 оны 10-р сарын 6-ны өдөр Хойд Wales-д төрсөн байдаг. Тэрээр 14 наснаасаа сургуулиас гарч Лондонд ирэн зөөгчийн ажил хийж эхэлсэн байдаг. Түүний залуу нас маш хөнгөн хуумгай өнгөрсөн байдаг бөгөөд хэд хэдэн өдөө өөр эрчүүдээс жирэмслэж үр зулбуулах мэс ажилбарт орон бурханы өгсөн бэлгүүдээс хүслээрээ татгалзаж явсан нэгэн аж.

Тэрээр 17 настайдаа Канад цэрэгтэй учир ургуулан жирэмсэн болж хүүхдийг нь төрүүлсэн аж.  Хүүхдээ 1 нас хүртэл гар дээрээ өсгөж байгаад 18 нас хүрэх үедээ эмээтэй нь амьдруулахаар явуулсан байдаг. Үүний дараа 1950 онд тэрээр 41 настай шүдний эм хөгшин эртэй танилцан хамтран амьдрах болжээ. Түүний хөгшин нөхөр нь архинд гүн донтох эмгэгтэй байсан учир Ellis үргэлж хүчирхийлэл дунд цаг хугацааг өнгөрүүлдэг байв. Тэрээр шүдний эмчийг орхиж явдаг ч удалгүй очих газаргүй болоод эсвэл шантарсанаас болж буцаад л иргэж ирдэг гэхчилэн амьдрал нь ямар ч утга учиргүй өнгөрдөг болов.

Ellis 1953 онд өөрийн ажилладаг шөнийн клубын менежир болсон явдал нь түүний амьдралыг төгсгөл руу хөтөлсөн байдаг. Тэнд тэрээр David Blakely-тай танилцсан юм.

3

Blakely нь тухайн үед залуухан боловч нилээдгүй хөрөнгө мөнгө болон нэр адартай уралдааны машины жолооч эр байлаа. Гэхдээ нэг сул тал нь бас л архины хамааралтай байв. Түүнд дуралсан Blakely өөрийн шүдний эмч нөхөрөө хаяж залуухан уралдааны машины жолооч эртэй учир ургуулж эхэлсэн байна. Харамсалтай нь Blakely туйлын үнэнч сэтгэлтэй нэгэн биш байлаа. Тэрээр өөр эмэгтэйчүүдтэй уулзаж учиран, зугаацаж явдаг байсан бөгөөд энэ нь Ellis-ын хувьд тэсэхийн араггүй нөхцөл байдалд хүргэв.

Тэр хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан ч хэд хэдэн удаа салж мөн дахиж нийлсэн байдаг. Мөн тэд дундаасаа хүүхэдтэй болсон боловч Blakey согтуудаа эхнэрийнхээ гэдэс уруу хүчтэй цохисноос болж хүүхэд нь зулбаж байжээ. Мөн Blakey нь эхнэрийнхээ найзуудтай учир ургуулж байсан тохиолдлууд ч хэд хэд байсныг сүүлд мэдсэн байна.

Иймд нэгэнт зовж зүдэрч туйлдаа хүрсэн Ruth Ellis 1955 оны 4-р сарын 10-ны өдөр Лондонд орших Blakely-ын нууц байшингийн гадаа гар буутай иржээ. Түүнийг гар буутай байхыг хараад нөхөр нь шууд л машинаасаа гаран гүйсэн байна. Эмэгтэй ч буудлаа. Эхний сум түүнийг оносонгүй, харин хоёр дахь сум түүний амийг авч одлоо. Нөхөр нь газарт цус алдан ухаагүй хэвтэхийг харсан Ellis хэсэг түүний хажууд зогсож байгаад нэмж 5 удаа буудсан байдаг.

Түүний нөхөр тухайн үед өөрийнхөө найз Clive Gunnel-тай хамт байсан бөгөөд Ellis буудаж дууссаныхаа дараа түүн руу хандан “одоо яагаад цагдаа дуудаж болохгүй гэж” хэмээн хэлжээ. 1955 оны 6-р сарын 20-ны өдрийг хүртэл хэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд явсаар эцэст нь тэрээр цаазын ял сонссон байна.

Түүний үхлийн дараах 10 жилд Их Британийн шүүх ганц ч эмэгтэй хүнд цаазын ял өгөөгүй бөгөөд 1965 онд эрүүгийн хуулиас цаазын ялыг бүрэн халсан байдаг. Харин түүний шарилыг хоригдож байсан шоронгийнх нь ойролцоо ямар ч дурсгалын чулуу, нэргүйгээр газарт булсан аж. Тэрээр Их Британийн түүхэн дахь хамгийн сүүлчийн цаазын ял сонссон эмэгтэй юм.

Share403Tweet148
Өмнөх мэдээ

Нэг буудалтаар 100 галуу устгах хүчин чадалтай ер бусын том шотганы түүх буюу хойд Америкийн жигүүртний их хядлага.

Дараагийн мэдээ

20-р зууны эхэнд тохиолдсон Европ тивийн их өлсгөлөнгийн тухай. Европчуудад Америк хүүхдүүд өдрийн хоолноосоо хандивладаг байжээ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021
онцлох

Хөзөрийн зурганд мөнхөрсөн хаадуудийн түүх

Нийтэлсэн: Admin
09/07/2020
Тохматыш хаан Москваг номхотгосон нь
Бусад

Өгөдэй хаан монголчуудын заншлыг зөрчсөн лал сүсэгтнийг хэрхэн шийтгэсэн тухай

Нийтэлсэн: Admin
09/04/2020
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
09/03/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Секс билэг тэмдэг байхаас залхсан дуучин С.Хишигжаргалыг хэн өөрчлөв

Секс билэг тэмдэг байхаас залхсан дуучин С.Хишигжаргалыг хэн өөрчлөв

01/16/2020
Б.Тамир, А.Ганчимэг нарын НАМРЫН БОЛЗОО

Б.Тамир, А.Ганчимэг нарын НАМРЫН БОЛЗОО

08/26/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ
Бусад

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021
Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ
Бусад

Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

01/21/2021
Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ
Бусад

Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ

01/21/2021
Бусад

Гэрийнхээ бүх сөрөг муу энергийг эдгээр 5 аргын тусламжтай арилгаарай

01/21/2021
Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ
Бусад

Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ

01/21/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In