• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 16, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Цагаан хоолтон бүсгүй 16 туулайг аврахын тулд 100 туулай золиосложээ

Admin Нийтэлсэн: Admin
09/24/2019
Ангилал: Бусад
0
Цагаан хоолтон бүсгүй 16 туулайг аврахын тулд 100 туулай золиосложээ

Их Британийн цагаан хоолтон, амьтан хамгаалагч Миа хэмээх бүсгүй 16 туулайг зэрлэг балмад фермерүүдийн хутганаас аварч чадсан хэмээн зарласан байна. Миагийн хэлснээр, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын тулд тэрээр өөрийнхөө амь насыг дэнчин тавьсан бөгөөд фермерүүд түүн рүү буудаж, фермээс зугтах үедээ тэр битүү цусанд будагдсан байсан гэжээ. Хожим нь бүсгүйн зохион байгуулсан арга хэмжээ өөр 100 бөжинг үхэлд хүргэсэн нь тодорхой болсон юм.

Тэрбээр бусад үзэл бодол нэгтэй хүмүүсийг цуглуулж Испанийн Осоньо хотод байрлах туулайн фермд “аврах үйл ажиллагаа” зохион байгуулсан гэнэ. Фермерүүд тэднийг мэдэхээс урьтаж 16 туулайг авч зугтаасан хэмээн New York Post сэтгүүлд мэдээлжээ.

You might also like

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

Миагийн хэлснээр, Фермерийн эзэд цагдаа дуудаж, тэднийг ирэх хүртэл амьтан хамгаалагчдыг хүрээлэн зогсож хүч хэрэглэн тараах гэж оролдсон аж. Цагдаа нар ирмэгцээ хэнийг ч хорьж саатуулаагүй бөгөөд харин тэднийг фермээс явахыг шаардсан байна.

Өнөөдөр бид туулайн ферм дээр очиж 16 туулайн амийг аварсан. Фермийн ажилчид маш зэрлэг балмад эсэргүүцэл илэрхийлж, бидэн рүү довтлож, хоолой боож, толгой руу төмрөөр цохиж байсан. Цагдаа нар ирээд биднийг тайвнаар явахыг шаардаж, бид ч тэдний үгэнд орсон. Гэвч зэрлэг фермийн ажилчид тайвширч чадахгүй бидний араас хөөсөөр байсан учраас бид дахин цагдаа дуудах шаардлагатай болсон.

Цагдаа нар нэг цагийн дараа ирж биднийг “аюулгүй газар” аваачсан. Биднийг гэрт хүргэж өгөөч гэж хүсэхэд тэд татгалзаж, ямар ч муу зүйл тохиолдохгүй гэж хэлсэн. Цагдаа нарыг явсны 10 минутын дараа зам дээр фермийн эзний нэг машин гарч ирж, машинаас хэн нэгэн бидэн рүү буудсан” хэмээн Миа ярьжээ.

Хамгийн гол нь бид хэд хэдэн туулайг тэндээс гаргаж, амийг нь аварч чадсандаа баяртай байгаа. Фермерүүд хүнтэй ийм зэрлэг байдалтай харьцаж байгаа юм чинь амьтантай яаж харьцдаг нь ойлгомжтой гэжээ.

Гэтэл үнэн хэрэгтээ Миа өөрийн энэхүү үйлдлээрээ амьтдыг бүр их аюулд оруулсан байна. Испанийн Lavanguardia -ийн мэдээлж байгаагаар амьтан хамгаалагчдын хулгайлсан 16 туулайн 14 нь хээлтэй, хөхүүл байсан гэнэ. Харин ферм дээр 90 шинэ төрсөн бөжингүүд байсан бөгөөд тэд ээжгүйгээр амьд гарч чадаагүй аж. Дахин 5 туулай стресс болон гэмтлээс болоод үхжээ. Түүнчлэн Фермерүүд Миаг буудсан гэдэг нь худал хэмээн Испанийн цагдаа нар DailyMail сэтгүүлд мэдэгдэл хийсэн байна:

Бүсгүй хагарсан шилэнд нүүрээ зүссэн. Харин цонхыг буугаар бус юмаар чанга цохиж хагалсан байх” гэжээ. Твиттерийн хэрэглэгчид энэхүү амьтан хамгаалагчийн бүтэлгүй үйлдлийг хэдийн шоглож эхэлсэн байна Ямар ч байсан тэр туулайн махыг идээгүй гэдгээ баттай хэлж чадна. Энэ нь цагаан хоолтны давуу тал юм даа

Түүн шиг хүмүүс л цагаан хоолтнуудыг дэлхий даяар үзэн ядах сэдлийг төрүүлдэг. Бүх цагаан хоолтнууд түүн шиг биш гэдгийг бид мэдэх хэдий ч бүх энэ төрлийн хүмүүс цагаан хоолтон байдаг.

Бусдын эзэмшил газарт нэвтэрч ороод хэрэг тарьчхаад дараа нь бусад хүмүүсээр тэр өрөвдүүлэхийг хүсэж байгаа юм байх даа. Манай хотоос яв.

“Түүнийг хүний эзэмшил газар зөвшөөрөлгүй халдаж, хулгай хийсэн хэргээр шүүхэд өгөх хэрэгтэй. Тэр бөжингүүдийн ээжийг хулгайлж, бяцхан бөжингүүдийг үхэлд хүргэсэн учир фермерүүдэд нөхөн төлбөр төлөх ёстой.

Share257Tweet148
Өмнөх мэдээ

Дүрвэж ирээд өлбөрч нас барсан ээж хүүгийн дурсгалыг хүндэтгэн жагсжээ

Дараагийн мэдээ

Хүн бүр очиж амьдрахыг хүсдэг 9 бяцхан арал

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй
Бусад

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

08/27/2020
Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

08/24/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй
Бусад

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

01/16/2021
Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ
Бусад

Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ

01/16/2021

Recent News

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In