Evelyn McHale хэмээх уг бүсгүйн сүүлчийн хүсэл нь өөрийнх нь цогцсыг гэр бүлийн гишүүдийн хэнд ч харуулалгүй шатаахыг хүссэн байдаг. Тэрээр өөрийг нь дурсан санах бүх зүйлийг нэг мөр устгахыг хүссэн ч уг хүсэл нь хэзээ ч биелээгүй юм. Харин ч эсрэгээрээ түүний цогцос TIME сэтгүүл дээр хэвлэгдэж 20-р зууны хамгийн үзэсгэлэнт амиа хорлолт гэх нэр хүртэл авсан түүхтэй.
Бүсгүйн тухай мэдээлэл тийм ч их байхгүй бөгөөд тэрээр California мужид 8 хүүхэдтэй айлын нэгэн хүүхэд болон хорвоод мэндэлж бага насандаа цэргийн сургуульд суралцаж төгсөөд 1930 онд эцэг эх нь салах үед гэр бүлээрээ New York хотод нүүж ирэн тэндээ ажил хийцгээж байжээ. Тэрээр Empire State барилгын 86 давхарт архив бичиг хэргийн ажилтан хийдэг байв.
Бүсгүйг амиа хоролсоныг нотлох хангалттай баримт байдаг бөгөөд үсрэхээсээ өмнө өөрийн пальтог маш нямбай эвхэж тавиад захиа бичиж нугалан халаасанд нь хийгээд 86 давхраас үсэрсэн байдаг. Тэрээр унахдаа автомашины дээвэр дээр унасан бөгөөд түүний цогцосноос 10 алхмын цаана хамгаалалтын ажилтан болон цагдаа хоёр тамхи татан зогсож байжээ. Түүний цогцос цогцос гэхээсээ илүүтэй зүгээр л гүн нойрсож буй бүсгүйг санагдуулах мэт. Түүнчлэн McHale-ын хэний ч хараанд өртөхийг хүсээгүй боловч түүнийг газарт унаснаас хэдхэн хормын дараа замын эсрэг талд алхаж байсан Robert Wiles гэх гэрэл зурагчны ангийн оюутан түүний цогцосны зургийг авч амжсанаар уг зураг дэлхий нийтэд тархсан түүхтэй.
Түүний халаасанд хийсэн захидалд “Би цаашид уг утга учиргүй амьдралаар амьдарч чадахгүй нь, Намайг үхсэний дараа биеийг минь устгаж тус болно уу, учир нь би гэр бүл найзууддаа дурсан санагдахыг хүсэхгүй байна. Бас надад гэрлэх санал ирсэн, би хүний сайн эхнэр ч болно гэж бодохгүй байгаа. Надтай байснаас өөр нэгэнтэй байсан нь түүнд илүү байна гэдгийг л би мэдэж байна.” хэмээжээ. Тэрээр амиа алдаад 71 жил болж байгаа ч гэсэн өнөөдрийг хүртэл түүний зураг дэлхий нийтийн цахим сүлжээгээр түгэн дэлгэрч бүхнээс мартагдах гэсэн сүүлчийн хүсэл нь биелэгдэшгүй мөрөөдөл болон хувирсан нь харамсалтай.