Загвар өмсөгч Ю.Балжидмаа News агентлагийн захирал Амжилтаа ахиулъя ТББ-ийн тэргүүн продюсер жүжигчин гэх олон тодотголын эзэн Г.Анархүү нар харилцаагаа олонд ил болгосноос хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Тэрээр бие давхар бөгөөд тун удахгүй нярайлах гэж байгаа тэр аялал, амралтанд маш их цаг зарцуулах болсон гэнэ. Анхны үрээ өлгийдөх гэж байгаа хосууд ч бяцхан хүнээ хүлээн авахдаа бэлдэж, аль болох цэвэр агаарт аялж, сэтгэл санаа болон биеийн байдалдаа ихэд анхаарч байгаа ажээ.
Тэрээр хамгийн сүүлд Монголын үзэсгэлэнт говь нутгаар аялсан байна. Түүний тэрхүү гайхамшигтай аяллын зургаас нь сонирхуулая.