Зүүн Азийн Каспийн тэнгистэй хиллэх Туркменистан улс нь өнөөгийн цаг үед маш эрчимтэй хөгжиж буй хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс юм. 1991 онд ЗХУ бутран унаж тусгаар тогтнолоо тунхагласны дараагаар тус улсын анхны ерөнхийлөгч Saparmurat Niyazov дөнгөж зах зээлд шилжин орсон ард түмнийхээ амьдралд нэмэр болох үүднээс байгалийн хий, эрчим хүч, усны төлбөрийг улсаас дааж иргэддээ үнэгүй үйлчилгээ үзүүлэх хуулийг 1993 онд баталсан байдаг. Өнөөдөр тус улс нь 5 сая хүн амтай бөгөөд жилд ойролцоогоор 5 тэрбум гаруй долларын өртөгтэй байгалийн хий, эрчим хүч, ус хэрэглэдэг байна.
Түүнчлэн тус улс нь байгалийн хий олборлолтоороо дэлхийд 4-рт жагсдаг бөгөөд 2017 онд тус улсын ерөнхийлөгч Gurbanguly Berdimuhamedow энэ бүх тогтолцоог нурааж бүх зүйлийг үнэлэх санаатай байсан ч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан тул яаж ч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ эрх мэдлээ хадгалах үүднээс 2030 он хүртэл ард иргэдийн ус, тог, байгалийн хийн хэрэгцээг улсаас даах санамж бичигт гарын үсэг зуржээ. Иймд ард иргэд нь ерөнхийлөгч Gurbanguly Berdimuhamedow-ыг тахин шүтдэг болж тэрээр хязгааргүй эрх мэдэлд хүрч ах дүү, хамаатан саднаа улс төрийн бүхий л албан тушаалд томилж нийгмийн бүх салбарыг түүний гэр бүл хянах болжээ. Хуучин социалист орны адил бүх хэвлэл мэдээллийг хатуу гараар хянадаг бөгөөд өдгөө хэдий дарангуйлалтай ойролцоо дэглэмтэй боловч тус улсын ДНБ жилээс жилд өссөөр байгаа нь манай улсаас эрх ялгаатайг харуулна.
Улсын төсвийг голчлон бүрдүүлэх салбар нь шатдаг хий, газрын тосны салбар бөгөөд алдарт “тамын хаалга” хэмээх хэзээ ч унтардаггүй том түймрийн гал тус улсад байдаг тулд жуулчид жил бүр ихээр зорьдог байна. Мөнхөд бадамлан асах уг гал нь тухайн орныг хичнээн их байгалийн хийн нөөцтэй болохыг гэрчилэх мэт.