Сармисыг зөгийн балтай хольж идсэнээр биед онцгой нөлөө үзүүлдэг байна. Орц: Сармис – 2-3 хумс Зөгийн бал – 1 халбага Бэлтгэх арга: Сармисаа жижиглэж хэрчээд, зөгийн балтайгаа холиорой.
Үүнийгээ өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй бөгөөд 7 хоногийн турш иднэ. Ингэснээр таны бие сэргэж, эрч хүч нэмэгдэх бөгөөд хорт бодисууд гадагшлах төдийгүй ходоодны үйл ажиллагаа сайжрах аж.
Сармисны ач тус: Сармис нь зүрх судасны өвчнийг эдгээх тустай бөгөөд ханиад, халуурах, толгой эргэх болон суулгалт зэргийг эмчлэх болно. Мөн дархлааны системийг сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг төдийгүй чихрийн шижин өвчнийг ч давхар эмчлэх аж. Харин зөгийн бал нь төрөл бүрийн амин дэмээр баялаг тул энэ хоёрын нэгдэл нь таны биеийг эрч хүчээр цэнэглэх болно.