Диана гүнж нь 2002 онд БиБиСи компаны явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 3 дугаарт жагсаж байжээ. Гүнжийн эцэг эх салсан нь түүнд маш хүнд цохилт болж хичээл сурлагадаа амжилт гаргахаа больж улмаар сургуулиа төгсөж чадаагүй байна. Харин түүний дуртай ганц зүйл бол бүжгийн хичээл байлаа. Ирээдүйн гүнж маант Эцэг , ах болон эгчтэйгээ хамт амьдрахаар болжээ. Удалгүй тэдний гэрт хойт эх ирсэн байна. Хойт эх нь хүүхдүүддээ тийм ч таатай ханддаггүй байлаа.
Улмаар Диана эцгийнхээ гэрийг орхихоор болж Лондонд очив. Тэрээр хүүхдэд ухаангүй хайртай хүн байжээ. Хүүхдийн цэцэрлэгт ажил хийж найзынхаа хамт байр хөлсөн амьдарч байжээ. 12 настай байхдаа Уэст-Хилл, Севеноуксд охидуудад зариулсан сургуульд оржээ. 1975 онд түүний өвөг нас барснаар эцэг нь Спенсерийн 8 дах гүн болж Диана “Хатагтай” гэх хэргэмтэй болжээ.
1977онд Диана гүнж Швейцарит суралцахаар яавахынхаа өмнө Ханхүү Чарльзыг Олторплуу анд явахад нь анх уулзжээ. Швейцарит очиж суралцаад удалгүй гэрээ санаж хугацаанаасаа өмнө Англируу буцав. 3 найзтайгаа хамтран Лондоны төвд байр хөлслөн сууж “Залуу Англи” хэмээх хүүхдийн цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр 1981 онд ханхүү Чарьлзтай гэр бүл болж хоёр хүү төрүүлсэн боловч тэдний харилцаа цаашид ямар ч ирээдүйгүй болсон тул 1996 онд хатан хаан II Элезабетийн санаачлагаар нэгмөсөн салсан байдаг.
Гэвч түүнийг 20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болгосон үйл явдал нь түүний алхам тутам амьдрал дээр үйлдэж буй үйлдэлүүд байсан юм. Тэрээр 1993 онд өөрсийн хөвгүүд болох ханхүү William, ханхүү Harry нарын хамт Флорида мужийн Disneyland-д тоглох үеэр яг л бусад хүүхдүүдийн хамт дараалалд зогсон очерлож орсон байдаг. Энэ үйлдэл нь түүний нэр хүндийг дэлхий даяар өсгөсөн түүхтэй.
Түүнчлэн 1987 онд Их Британы телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр ХДХВ-тэй хүнтэй ярилцлага хийсэн бөгөөд ярилцлагийн төгсгөлд өвчөнтэй гар барьсан нь мөн л хүн төрөлхтний ертөнцийг харах өнцгийг өөрчлөхөд томоохон алхам болсон юм. Учир нь тухайн үед ДОХ нь шинэ өвчин байсан бөгөөд үхлийн аюултай тул уг өвчний хохирогчтой гар барих, хүрэх зэргийг тун их цээрлэдэг байжээ. Тэрээр хүн төрөлхтний хувьд ДОХ нь хүрэх мэдрэхүйгээр халдах өвчин биш гэдгийг ойлгуулсан түүхтэй.
1997 оны 8 сарын 31 өдөр Доди аль-Файедом түүний жолооч Анри Полем нарын хамт автомашины осолд орж Диана амь үрэгдлээ. Доди аль-Файедом болон түүний жолооч газар дээрээ нас барсан бол Диана осол болсон газраас Сальпетриер эмнэлэгт хүргэгдэж 2 цагийн дараа нас баржээ. Осол болсон газар нь Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам байв. Ослын шалтгаан тодорхой бус боловч олон таамаг байдаг. Жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папарацигаас зугтаж хэт хурдтай явж байсан гэх зэрэг. Мерседес машинаас амьд гарж чадсан цорын ганц зорчигч бол бие хамгаалагч Тревор Рис Жонс (нүүрийг нь мэс засал хийж сэргээсэн ) бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санахгүй байгаа билээ. 2007 оны 12 сарын 14 өдөр мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тавьсан илтгэлд:
Британы мөрдөгчдийн дүгнэлтээр осол болох үед жолоочийн цуснаас их хэмжээний спирт илэрсэн бөгөөд тэр нь Францын хуулиар тогтоосон хэмжээнээс 3 дахин өндөр байсан. Түүнээс гадна машины хурдыг тохируулахгүй хэт хурдан явж байсан гэж дүгнэжээ. Мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тэмдэглэснээр Диана болон бусад зорчигч нар амь үрэгдэх болсон гол шалтгаан бол хамгаалах суудлын бүс зүүгээгүйгээс болсон гэж тэмдэглэжээ.