1939 онд Нацистууд гадаадын радионуудыг хориглосон хууль гаргажээ. BBC болон Холбоотны улсын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авбал цаазаар авна гэж тэд сүрдүүлдэг байжээ. Харин тус зураг дээр Гитлерийн урд зогсож байгаа хүү болох 16 настай Хелмуд Хубенер (Helmuth Hubener) 1941 оноос эхлэн нууцаар “BBC” радиог сонсох болсон байна.
Тэрээр Британийн дайны үеийн тайланг радиогоор сонсон Германыхтай харьцуулж үзээд өөрсдийгөө нацистуудад хууртагдаж байгаагаа олж мэджээ. “BBC”-гээр аль аль талын ялалт, ялагдлыг талаар мэдээлж байхад Германы мэдээгээр зөвхөн өөрсдийн ялалтаа тунхагладаг байв.
Тэр өөрийн хамгийн сайн найзууд болох зураг дээр байгаа хоёр хүүтэй нууц уулзалт зохион байгуулдаг байжээ. Тэд уулзан радиогийн нэвтрүүлэг сонсдог байсан бөгөөд дайны тухай хоёр талын тэнцвэртэй мэдээлэлтэй болсон тул өөрсдийн мэдсэн зүйлсээ олон нийтэд мэдүүлэхийг хүсэж эхлэв. Тухайн үеэс эхлэн Хелмуд “Алуурчин Гитлер”, “Тэд танд худлаа ярьж байгаа гэдгийг та мэдэх үү?” гэсэн гарчигтай өгүүллүүдийг бичэж эхэлсэн байна.
Хелмуд өгүүллээ сурталчилгааны хуудсан дээр хэвлэж, хоёр найзын хамт Берлин хотын газар сайгүй тараалгасан байна. Тэд айлуудын үүдэнд, шуудангийн хайрцагт, утасны бүхээгт хүртэл нааж байсан гэнэ. Гэвч хүүхдүүд тул тэдэнд муу санаа дутаж SS-ын тагнуулуудад баригдан урван тэрсэлсэн, үндэсний националист үзлийг гутаан доромжилсэн хэмээн шүүгдсэн байна.
Эцэст нь тэднийг гурвууланг нь барьж хорьсон бөгөөд 1942 оны аравдугаар сарын 27-нд Хелмудыг ердөө 17-хон настайд байхад нь цаазаар авчээ