• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хараал дагуулсан аймшигт зураг

Admin Нийтэлсэн: Admin
10/12/2019
Ангилал: Бусад, Танин мэдэхүй
0

Уйлж буй хөвгүүний зургийн учрыг одоогоор хэн ч тайлж чадаагүй аж. Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон нь сонин. Үүний учир нь Уйлж буй жаал хүү нэртэй уран зургаар ханаа гоёсон айл албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч эдгээр осолд уг зураг хамаатай эсэхийг нотолж чадаагүй юм. Зураг гал гарах шалтгаан болоод байна уу үгүй юу гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй ч түймэрт шатсан байшингуудын цурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй Уйлж буй жаал хүү-гийн хуулбар зургууд олдож байсан нь хачирхалтай.

Тайлагдашгүй нууцаараа алдартай Англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарчээ. 1985 оны 9-р сард эл явдал мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны анхаарлыг татжээ. York хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ.

You might also like

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

Гал сенөөгчид тэр даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байжээ. Бүгдийг залгисан түймрийн үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй Уйлж буй жаал хүү зургийн хуулбар олдох нь тэр. Гал сөнөөгчид өмнө нь өөр нэг нурангиас энэхүү зургийг олж байжээ. Энэ бүхнийг харсан гал сөнөөгчөөс Петр Холл Гунигтай алаг нүднээс нь дусах нулимс хацрыг нь даган урсах бяцхан хүүг дүрсэлсэн эл зураг харагдаж буй шигээ гэмгүй эд биш юм хэмээн таамаглажээ.

Энэ таамаглалаа ахдаа ярихад түүнийг шоолж мухар сүсэгтэн хэмээн шоолжээ. Түүгээр ч үл барам утгагүй таамгийг нь няцаах гэж өнөөх зургийн хуулбарыг авч ханандаа өлгөсөн байна. Маргааш нь Peter-ийн ахынх нь байшинд гал гарч юу ч үгүй шатсан нурман дотроос бүрэн бүтэн Уйлж буй жаал хүү-г олжээ. Үүний дараагаар нь тэр SUN сонины редакц руу утасдаж энэ талаар ярьжээ. Түүний дараа олон хүн сонины редакц руу утастаж үүнтэй адил зүйлийг ярьсан байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зургуудаа хаяцгаажээ.

Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахад тусласан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. SUN сонины редакцид Уйлж буй жаалхүү зургийн хуулбар олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй SUN сонины байранд их түймэр гарсан гэдэг. Уйлж буй жаал хүү-гийн зургийн нууцыг тайлахаар ажилласан судлаачид юуг ч тайлбарлаж чадаагүй.

Гоц мэргэжилтэй хүмүүс урлагийн бүтээлүүд бүтээгчийнхээ энергийг агуулдаг гэж үздэг ч энэ энерги нь хүний сэтгэл зүйд нөлөөлөхөөс биш түймэр гарах боломжгүй гэж үздэг. 1980-аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсан Испани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилло хэмээх өнчин хүүг олжээ.

Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү үл мэдэгдэх шалтгаанаар амьд үлдсэн байна. Олон хүний амь нас авч одсон аймшигт түймрээс амьд гарсан хүүгээс тосгоныхон цэрвэж түүнийг шидтэн хэмээн нэрлэдэг болжээ. Католик сүмийн санваартан Браголинд тэжээвэр хүүгийнх нь тухай ярьж түүнийг сэрэмжлүүлсэн боловч мухар сүсэг гээд тоогоогүй гэнэ.

Түүнээс хойш Браголины урлан шатаж үгүй болоход тэрбээр жаал хүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ. Тэр цагаас хойш хэн ч түүнийг хараагүй гэнэ. Ингээд тэр явдал тэгсхийгээд намдсан боловч Европт зураачдын бүтээлтэй холбоотой эмгэнэлт явдлууд гарах болжээ.

Дора Манн гэгч бүсгүй энэ зургийг худалдаж аваад 6 cap болоогүй байтал байшингаа бүгдийг шатаажээ. Уйлж буй хөвгүүний зургаас бусад бүх зураг галд хуйхлагдсан байна. Сандра Крекс энэ зургийг худалдаж аваад цөөн хонож байтал хадам эгч, найз хоёртойгоо галд өртөж сүйрэх дөхжээ. Энэ үед галан дунд уйлж буй хөвгүүний зураг огт шаталгүй ганхаж байхыг ажжээ.

Линда Женни хоёр бүсгүй энэ зургийг хоёулаа нэг нэгийг авчээ. Хоёулангийнх нь гэрт гал гарчээ. Аанай л ганцхан зураг зүгээр байв.

Кевин Годберийнд гал гарчээ. Бүх зүйл шатаж дуусахад уйлж буй хөвгүүн зураг л юу ч болоогүй юм шиг ганцаар үлджээ.

Рестораны эзэн Жек Бер уйлж буй хөвгүүний зураг ажлынхаа байранд хадсанаас 6 сарын дараа гал гарчээ. Жил байсны дараа дахин гал дүрэлзэв. Зураг хоёуланд нь өртсөнгүй. Гэвч мань эр түймэр зурагнаас болоогүй гэж зүтгээд түүнийг гэрээсээ зайлуулалгүй хадгалсаар байгаа аж.

Боб Черчичид уйлж буй хөвгүүний зураг ямар ч хор учруулсангүй, харин ч баяр баясгалан авчирчээ. Нэгэн удаа замд явсан Бобын машин эвдэрчээ. Боб засах учраа олохгүй ийш тийш хартал хогийн саванд уйлж буй хөвгүүний зураг харагджээ.

Аваад машиндаа хийв. Гэтэл мотор нь эхний оролдлогоор л асчээ. Бобод долоо хоногийн дотор 3 удаа хожил таарчээ. Энэ мэт зурагтай холбоотйо сонирхолтой тохиолдлууд маш олон гэнэ. Мөн энэ зургийг зурах үйл явцийн тухай сонирхолтой баримтууд байдаг байна. Тухайлбал хүүгийн зургийг зурахдаа гал хүүг айлгаж хөргийг нь зурсан гэх аж. Мөн зургийг зурсан зураач шатаж нас барсан гэх яриа байдаг байна.

Share270Tweet152
Өмнөх мэдээ

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

Дараагийн мэдээ

Хэдхэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

Нийтэлсэн: Admin
04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Нийтэлсэн: Admin
04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

Нийтэлсэн: Admin
04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Нийтэлсэн: Admin
04/05/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Бусдыг буруутган уйлж суух хатан ухаан Ээгийгийн найз бүсгүйд заяажээ.

Бусдыг буруутган уйлж суух хатан ухаан Ээгийгийн найз бүсгүйд заяажээ.

02/02/2021
Уг зургийн ард өрнөх үнэн түүх

Уг зургийн ард өрнөх үнэн түүх

07/03/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In