Хэрэв бидний биеийн бүх эрхтнүүдийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл үүний 90 хувийг тархины үйл ажиллагаа эзэлдэг. Чухамдаа бид явж байна унтаж байна сэтгэж байна санаж байна идэж байна бүгд тархины зохицуулалтаар хийгдэж буй үйлдлүүд. 1990 онд АНУ-ын конгресс Европын холбооны парламентын шийдвэрээр ирэх 10 жилийг (1990- 2000) тархины 10 жил болгохоор шийдсэн юм. Энэ үеэс барууны эрдэмтэд тархины талаарх цоо шинэ баримт нээлтүүдийг гаргаж тавьсан. Хэдийгээр тархи нь өнөөгийн төвшинд нэвтэрхий судлагдаж чадаагүй боловч бодит байдлын талбарт буулгаж үр дүнг хүртэх хэмжээнд хангалттай судлагджээ.
Үүнийг нэрт онолын физикч Рожер Пенроуз сүүлийн үеийн квант физик онолын математикт гарсан нээлтүүдийг ашиглаж тайлбарласан нь шуугиан тариад байна. Тархи судлалын бүх эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн бүх компьютерыг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал нийлдэг. Бидэнд тархи яг ямар бүтэцтэй нь чухал бус биш харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал билээ. Тархи Нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс(нейрон) нэг бүр нь компьютертой адил ажиллана. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Мөн нэг бүр нь маш нарийн төвөгтэй бүтэцтэй,ажээ. Тархины салаа хэсэг нь холбоосын олон цэгтэй.
1.Дендрит-тэмтрүүл хэлбэртэй, мэдээллийг хүлээн авах, хадгалах, бусад эсүүдийнхээ дендриттэй холбогдох үүрэгтэй
2.Аксон-мэдээлэл, дохио дамжих үндсэн зам. Мөн бусад эсүүдэд мэдээлэл дамжуулах үндсэн гаралт юм
3.Эсийн цөм 4.Аксоны үзүүр. Бүх дендритүүд нь тархины хэсгүүдийг холбодог ойролцоогоор 900 миллиард глиаль эсүүдийн сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Глиаль буюу холбогч эсүүд маш чухал үүрэгтэй. Эдгээр глиаль эсүүд хэр зэрэг сайн хөгжсөн, хэр олон байгаагаас шалтгаалж таны сэтгэх хурд тодорхойлогдоно. Глиаль эсээ аль ч насны хүн хөгжүүлж болох нь туршилтаар батлагдсан.