Монголын рок додын ертөнцөд тод гялалзсан од Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай цаг бусаар бурханы орноо одон ойр дотныхондоо болоод Монголын ард түмэнд нөхөж баршгүй гарз тохиосон юм.
Тэгвэл талийгаач андынхаа дурсгалд зориулан хамтлагийн гишүүд 30 хүрсэн бүсгүй дурсамж хүндэтгэлийн тоглолтыг өчигдөр UB паласт зохион байгууллаа. Энэхүү тоглолтонд сайн дураараа маш олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөн барьсан юм.
Энэхүү тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх байсан аж. Учир нь Талийгаач Монгол орныхоо 21 аймгаар тойрч 30 хүрсэн бүсгүй тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахад тийн харамсалтай явдал тохиосон аж.
Тоглолотын бүх орлогыг хадгаламжинд хийн тоглолтын үеэр А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь хадгаламжийн дэвтрийг нь гардуулан өглөө. 25, 25 саяр хоёр хүүхдэд нь хувааж хадгаламж нээсэн бөгөөд тоглотын дараа хөндив өргөх хүсэлтэй хүмүүс байгаа тул энэхүү хадгаламжийн дүн өсөх болно хэмээн Гурван бүдүүн хамтлагийн зүгээс үзэгчдэд мэдэгдсэн юм.
БУЯН ЗАЯА НЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ…