Тэрээр 1864 онд АНУ-ад өнгөт арьс боолын гэр бүлд төрсөн юм. Түүний ээж иргэний дайны үед Америкийн армийн тогооч байсан болон боол байсан бол эцэг нь бичээч байжээ. Бүсгүй хожим нас биед хүрээд багш мэргэжил эзэмшин хар хүүхдүүдийн сургуульд багшилдаг байгаад 1886 онд Armstead Walker JR гэх залуутай гэрлэснээр дахин багшлах шаардлага гараагүй байна. Учир нь түүний нөхөр хангалттай их хэмжээний мөнгө олдог нэгэн байсан юм. Түүнчлэн 1904 онд асар том хэмжээтэй шинэ байшин худалдан авч хоёулханаа амьдрах болжээ.
Энэ хугацаанд буюу нүүхээс 2 жилийн өмнө 1902 онд тэрээр өөрийн эцгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн бөгөөд эцэг нь амьдралынхаа турш өөрийн гэсэн сонины газартай болохыг хүсдэг байлаа. Иймдээ ч бүсгүй нөхрийнхөө тусламжтайгаар сонины редакц нээсэн бөгөөд бүхий л төрлийн нийгмийн амьдралын мэдээнүүд гарах боловч өөрөө түлхүү эдийн засаг, санхүүгийн мэдээ нийтлэл сонирхож судлах болжээ. Ийнхүү тэрээр 4 жилийн турш эдийн засгийг чамгүй судалсны үр дүнд Нэгдсэн Улс даяар тун чанартай эдийн засгийн сэдэв бүхий нийтлэлүүд бичин уг нийтлэлүүд нь орон даяар хүмүүст хүрч нийгмийн амьдралд тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов.
Тиймээс 1910 онд Luke Penny гэх банкир эр бүсгүйг өөрийн “хадгаламжийн банк” гэх банкны гүйцэтгэх захирлаар ажиллуулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн бөгөөд Maggie l.Walker ч зөвшөөрснөөс АНУ-ын хамгийн анхны эмэгтэй банкны захирал түүнчлэн тэр нь өнгөт арьст хүн байсан өвөрмөц тохиолдол болсон байдаг. Гэвч 1915 онд түүний нөхөр бусдад санаатайгаар алуулсан бөгөөд хэзээ ч хэн үүнийг үйлдсэнийг олж чадаагүй юм. Ийдээ ч тэрээр асар том ордонд ганцаараа амьдрах болов. Ганц охинтой байсан боловч охин нь хэдийнээ нас биед хүрч хүнтэй суугаад явжээ. Ийм тул бүсгүйн ааш авир улам бүр догшин болж яг л төмөр хатагтай мэт болсон байлаа.
1925 онд түүний банк санхүү, эдийн засгийн салбарт хийсэн бүхнийг үнэлж Virginia мужийн их сургуулиас эдийн засгийн ухааны доктор хэмээх цолыг гардуулан өгсөн байдаг. Тэрээр 1934 онд таалал төгссөн бөгөөд 2001 онд АНУ-ын бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий банкеруудын жагсаалтад түүний нэр багтсан байдаг байна.