Owen John Baggett 1920 онд АНУ-ын Texas мужид тариачны гэр бүлд төрсөн бөгөөд 1942 онд эх орноо хамгаалахын тулд олон сая Америк залуучуудын адил армид элсэж тухайн оны 7-р сарын 26-ны өдөр агаарын нисэх хүчний нисгэгчийн сургуулийг дүүргэж шууд л галын шугам уруу Япончуудыг бөмбөгдөхөөр явсан байдаг. 1943 оны 3-р сарын 31-ны өдөр Япончуудад эзлэгдсэн Мьянмар улсын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа хийж байх үед түүний онгоц Японы сөнөөгч онгоцны дайралтад өртөн доош унаж эхэлжээ. John Bagget бөмбөгдөгч онгоц жолоодож байсан бөгөөд түүнтэй хамт байсан багийн 3 гишүүн цөм амиа алдсан тул тэр ганцаараа онгоцноосоо шүхэр дэлгэн агрч чадсан байна.
Гэвч энэ бүхэн тийм ч хялбар байсангүй. Тэнгэрт ганцаар шүхэртэй бууж буй залуухан нисгэгчийн эргэн тойронд Японы сөнөөгч онгоцнууд нисэж байлаа. Түүнийг аль нэг онгоц хүсвэл шууд л буудаад алчхаж болох нөхцөлд байсан юм. Ийм учраас John Bagget амиа аврахын тулд үхсэн юм шиг бүх бие ээ сул тавин хэний ч анхааралд өртөхгүйг хичээж байв. Гэтэл энэ бүх төлөвлөгөө нь санасан шиг амар байсангүй. Японы нэгэн онгоц түүний хажуугаар эргэлдэж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа түүнийг шүршиж хажуугаар нь ниссэн боловч оносонгүй. Онгоц түүнийг өнгөрөөд дахин шүхрээр эргэх үед John Bagget зүгээр суугаад үхэж болохгүйгээ ойлгон өөрийн гар буугаа шууд гарган нисгэгчийг сумаа дуустал буудсан бөгөөд хэсэг хормын дараа өнөөх Японы онгоц жолоодлогогүй болон газарт унаж эхэлжээ. John Baggett шүхрээр буунгаа Японы нисгэгчийг гар буугаар буудаж алсан байв.
Харамсалтай нь John Baggett газардсан даруйдаа Япончуудад олзлогдсон байдаг. Учир нь тухайн үед Мьянмар улс бүхэлдээ Японы эзэнт гүрний мэдэлд байсан бөгөөд түүнд туслах ямар ч холбоотон ойр орчимд байгаагүй юм. Тэрээр дайн дуусах хүртэл Японы хөдөлмөрийн лагерьт хоригдсон бөгөөд дайны дараа суллагдан түүний баатарлаг үйлийг АНУ-ын засгийн газраас шагнаж эр зоригийн одон гардуулсан аж. Эрэлхэг нисгэгч 2006 онд 85 настайдаа таалал төгссөн билээ.