Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн болон Германы офицеруудын өмсөж зүүж байсан дүрэмт хувцас нь өнгө төрх малгай зэргээрээ ялгарч байснаас гадна өөр олон жижиг зүйлээр ялгаатай байжээ.
Жишээ нь Германы офицерууд гар бууныхаа гэрийг зүүн талдаа зүүдэг бол Зөвлөлтийн офицерууд баруун талдаа зүүдэг байсан байна.
Яагаад ийм ялгаатай болсон юм бол?
Энэ талаар олон янзын таамаг, худал яриа интернетэд маш ихээр бий. Ихэнх тохиолдолд энэ ялгааг гар буугаа авч явахад эвтэй байх талаас тайлбарласан байдаг.
Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу?
Гэсэн хэдий ч гар бууны гэрийг хаанаа зүүх нь тохиолдлын шинжтэй байж болох юм. Албан ёсны тайлбар болон олон тооны цэрэг армийн мэргэжилтнүүд түүхчид бас ийм бодолтой байдаг байна.
Энгийн үгээр хэлэхэд зүгээр заншил болон тогтсон зүйл гэж хэлж болно.
Орос улсын хувьд хувьсгалаас өмнөх морин цэргийн янз бүрийн заншил нь офицерын зэвсэг хэрэгсэл зүүх ашиглах үйлд нөлөөлсөн байдаг. Харин гэр бүхий гар буу зүүх нь XIX зууны үед бий болсон зүйл юм. Энэ үед морин цэргийн сэлэм зүүх нь хэвээр байсан учир сэлмээ зүүн талдаа зүүж гар бууны гэрийг баруун талдаа зүүх нь зай талбайн хувьд тохиромжтой байж.
Германы хувьд мөн л морин цэргийн зан заншил нөлөөлсөн бөгөөд харин хүйтэн зэвсгийн байрыг хэвээр үлдээсэн учир гар буугаа зүүн талдаа зүүдэг болжээ.
Гэхдээ жинхэнэ дайн тулааны үед гар бууны байрлал онц чухал ач холбогдолтой зүйл биш байж. Ихэнх офицерууд цэргийн дүрэм журмыг үл хайхран өөрт эвтэй байдлаар зүүдэг байсан байна. Тулаанд орох үед гар буугаа өөрийн аль сайн ажиллах гарын дор байлгадаг байж. Харин энэ нь уг хүний баруун солгой болон сурцаас ихээхэн хамаарах болохоос цэргийн дүрэмтэй хамаагүй юм.