Хийлч Дээгий гэж алдаршсан Дэлгэрцэцэг чадварлаг хөгжимчнөөс гадна сайн менежменттэй тулдаа энэ дайтай яваа. Царай зүс бие гялбираар миссийн дайнд хүрэхгүй ч биеэ сайхан авч явдаг Дээгий анх Женко Баттулгатай нэр холбогдон олны анхааралд орж ирсэн.
Хүүхний сайхныг сорчилж ханилдаг Женко Баттулга хийлч Дэлгэрцэцэгтэй холбогдсонд олон хүн итгээгүй ч Дээгий гэж хийлч байдаг юм байна гэж олон хүн мэдэж явсан билээ.
Энэ цуу яриа 10 гаруй жилийн өмнө гарсан. Үсээ хусуулж Үлэмжийн чанар чанар цомгоо гаргаж ганц нэг гайгүй шөнийн клубт хийл тоглож явсан Дээгий Америкт суралцахаар явж нэг хэсэгтээ сураг алдарсан.
Америкаас ирж Дэлхийн банкны төлөөлөгч Саха гэгч монголчуудын эчнээ танил Малайз эртэй ханилж 30 насандаа хүүтэй болсон гэдгийг хүмүүс мэднэ. Саха нас нь 60 дөхөж байгаа монголчуудын үздгээр хижээл насны хүн.
Бэлтэй Малайз эрийн энгэр түшсэн хийлч Дээгий Би баян нөхөртэй болохоор идэх талхандаа санаа зовдоггүй хэмээн илэн далангүй ярьж Идэх талхандаа л их санаа зовдог хүүхэн юм даа гэж шүүмжлүүлж явсан. huduu deegii Гэвч удалгүй Малайз эрээсээ салж хөрөнгө мөнгөний хэрүүл дэгдсэн ч тэгсгээд зохицуулж чадсан юм байлгүй чимээгүй болсон.
Хийлч Дээгий ганцаараа удсангүй мөн л нас нь 50 гарсан Лейтон Ази гэх уул уурхайн компанид удирдах алба хашдаг цагаан арьст эртэй хамт амьдран Зайсанд байрладаг MCS-ийн барьж Монголын толгой баячууд амьдардаг хотхонд сүй тавьж байгаа гэсэн мэдээ түгсэн.
Дээгийгийн хувийн амьдрал гялалзаж байгаа. Өнгөрсөн улсын наадмын өмнөхөн тоглолтоо хийж наадмаар нөгөө Марк Бейли гэдэг уул уурхайн компанийн босстойгоо хуримласан. Deeeeegiii Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэсэн үг бий.
Хийлч Дээгий нэг бор арьстай нэг шар арьстай ахимаг насны хоёр эрийн хоол ундыг зэхэх тавилантай байсан бололтой. Хэдийгээр дуурийн театрт сайн хийлчид олон байдаг боловч маркетинг менежментийнхээ хүчээр монголчуудад бүрэн танигдаж бас хийл хөгжмийг нийтийн хүртээл сонсох дуртай хөгжим болгож чадсан нь хийлч Дээгийгийн гавьяа. Сонгодог урлагийн хатан хөгжим хийлийг уйлуулж дуулуулж чаддаг Дэлгэрцэцэгийн фото ертөнцөөр аялъя.