Joseph Figlock бол Detroit хотын уугуул иргэн бөгөөд 20-р зууны Америкийн бүтээн байгуулалтын төлөө ажиллаж хөдөлмөрлөж байсан олон сая хүмүүсийн нэг. Тэрээр бохир борлон цэвэр усны шугам солих ажил хийдэг байсан бөгөөд 1938 оны 10-р сарын 17-ны өдөр яг л бусад өдрүүдийн адилаар Detroit хотын нэгэн байшингийн гадна ажлаа хийж байтал гэнэт түүний дээрээс 3 настай бяцхан хүү унасан байна. Аз болж Figlock болон жаал хүү хоёул амьд үлдсэн боловч тэд мөн хоёул хөнгөн гэмтжээ. Дөрвөн давхраас унасан гурван настай хүүгийн эцэг эх газар шорооны ажил хийж байсан залууд талархлаа илэрхийлж 50 доллараар шагнасан байдаг.
Харин уг үйл явдлаас яг 1 жилийн дараа буюу 1939 оны 10-р сарын 17-ны өдөр тэрээр дэлгүүр явахаар хүүхэд унадаг байрны өмнүүр алхаж явтал 4 давхрын айлаас 2 настай хүүхэд яг түүний дээрээс гэнэт унаж Figlock-ын мөр болон шагайг гэмтээжээ. Харин бяцхан хүү эрхий хуруугаа хугалсан бөгөөд хүүг David Thomas гэдэг байв. Хүүгийн эцэг эх түүнд мөн л 50 доллар өгч талархлаа илэрхийлсэн байдаг.
Уг явдлыг Detroit хотын хэвлэлүүд зүгээр өнгөрүүлэлгүй шүүрч авсан бөгөөд хэвлэл мэдээлэл тэр чигтээ уг сонирхолтой тохиолдлоор шуугьж байв. Бүр Detroit хотод “хэрэв хүүхэд чинь цонхоор унавал битгий санаа зов, Figlock түүнийг аврах болно” хэмээн хошин яриа хүртэл дэлгэрч байсан цаг. Энэхүү сонирхолтой тохиолдлыг New York Times сонин хүртэл онцлон нийтэлж байлаа.