• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, January 27, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Тайланд ороноор хамгийн хямд зардлаар аялсан тэмдэглэл

Admin Нийтэлсэн: Admin
11/28/2019
Ангилал: Бусад
0

Та өдөр болгон хийдэг зүйлс очдог газар, амьдардаг орчноосоо уйдаж юунд ч юм бэ сэтгэл зовж өөрийгөө стресст оруулаад байгаа юм биш биз?

Энэ бүх асуудлаас бүрмөсөн ангижирч оюун бодлоо цэгцлэх, амьдралын өөр зорилготой болоход тань туслах хамгийн үр өгөөжтэй бөгөөд зугаатай арга зам бол АЯЛАЛ юм.

You might also like

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Бид танд гурван хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Улаанбаатар Бээжин Тайланд гэсэн маршрутаар нэг хүний 2 сая 300 мянган төгрөгөөр хэрхэн аялсан туршлагаа хуваалцъя. Бидний аяллын гол маршрут бол Тайланд улсын хамгийн том арал болох Пукет юм.

Тайланд улс руу Монголчууд 30 хоног визгүй зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай.

Аялалд гарахаасаа өмнө та онгоцны тасалбар болон буудлаа захиалаарай. Мөн зорьсон газрынхаа талаар хангалттай мэдээлэл цуглуулаад өдөр өдрийн аяллаа төлөвлөөд явбал цаг хугацаа болон зардлаа хэмнэнэ.

Аяллын нийт зардал: 2 сая 300 мянган төгрөг (нэг хүний). Аяллын нийт хугацаа арван өдөр есөн шөнө.

Эхний өдөр: ГАЛТ ТЭРЭГ

Улаанбаатар Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суух. Энэ галт тэрэг нь өдөр бүр Улаанбаатараас 17.30-д хөдөлнө. Үнийн хувьд: Нийтийн 11,950, унтлагын – 21,900 тасалгаат 34,000 төгрөг байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг ubtz.mn -с аваарай.

Хоёр дахь өдөр: АВТОБУС

Өглөө 7:40-д Замын-Үүд хотод буугаад авто вокзалаас нь Замын-Үүд Бээжин чиглэлийн автобусанд сууна. Үнэ нь нэг талдаа 200 юань буюу 60,000 төгрөг. Харин буцах өдрөө тодорхойлсон бол хоёр талдаа 350 юань буюу 105,000 төгрөг байдаг.

Ингээд автобустайгаа Монгол-Хятадын хилээр гарч Эрээн хотод очно. Эндээс та дэлгүүр болон захаар нь замдаа идэх хоол хүнсээ базаагаад тухайн шөнөдөө 02:00 цагийн үед Бээжин хотод ирнэ. Хүсвэл автобусандаа харин тав тухаа бодвол ойролцоох буудалд 100-180 юань буюу 30-45 мянган төгрөгөөр хонох боломжтой.

Гурав дахь өдөр: БЭЭЖИН ХОТЫН ДЭЛХИЙН ПАРК

Бээжин хотод Дэлхийн парк усан парк, хүүхдийн парк 798 арт гудамж Хориотой хот Цагаан хэрэм гэх мэт жуулчдын нүдийг хужирлах зүйлс чамгүй олон бий. Бидний хувьд орой 18:00 цагаас Бангкок хот руу нислэгтэй байсан тул Дэлхийн паркийг л үзэж амжсан. Дэлхийн парк руу орох тасалбарын үнэ 100 юань буюу 31,000 төгрөг байдаг.

Нийт 46.7 га газрыг хамарсан энэ байгууламжаас та Ази Африк, Европ Хойд Америк мөн Өмнөд Америк тивийн онцлох барилга байгууламжаас гадна дэлхийн долоон гайхамшгийн жижиг хувилбаруудыг үзэх боломжтой. Паркийг бүтэн тойрч, бүх үзвэрийг үзэхэд дор хаяж хоёр цаг шаардагдана.

Ингээд бид 18:00 цагт Бээжингийн онгоцны буудлаас Тайланд улсын нийслэл Бангкок хот руу хөдөллөө. Нислэг ойролцоогоор 5 цаг 20 минут үргэлжилдэг. Бид онгоцны тасалбараа cheapoair.com сайтаас урьдчилж захиалсан бөгөөд хоёр талдаа 750,000 төгрөг болсон. Сонирхуулахад дундаа зогсолттой нислэг нь үнийн хувьд 100-200 мянган төгрөгөөр хямд байдаг.

Бангкок хот хоёр нисэх буудалтай. Олон улсын нисэх буудал нь Суварнабхуми (BKK) бол орон нутгийн нисэх буудал нь Дон Муан (DMK). Эдгээр нь хоорондоо 50 километрийн зайтай ба үнэгүй автобус өглөөний 05:00 цагаас оройны 24 цаг хүртэл явдаг. Бид үнэгүй автобуснаас хоцорсон тул Дон Муан нисэх буудал руу 700 бат буюу 48,000 төгрөгөөр таксидсан. Нэг бат 65 төгрөгтэй тэнцэнэ. Энэ мэт мөнгөний хэрэг гарах тул та Монголоос бага хэмжээний бат солиулж авч яваарай. Харин гадаадад мөнгө солиулахдаа онгоцны буудлын валют арилжааны цэгүүдээс татгалзаж байгаарай.

Дөрөв дэх өдөр: ПУКЕТ АРЛЫН ДАЛАЙН ЭРЭГ

Бид Пукетэд өглөөний 08:00 цагт буулаа. Онгоцны тасалбараа Тайландын нислэгийн компани болох nokair.com сайтаас урьдчилж захиалсан ба үнийн хувьд хоёр талдаа 90 доллар буюу 180 мянган төгрөг болсон. Азийн орнуудын хот хоорондын нислэг маш хямд байдаг нь авууштай.

Пукет бол Андаманы тэнгис дэх Тайландын баруун эрэгт оршдог аймаг ба Пукет болон бусад жижиг 32 арлуудаас бүрддэг. Жилийн дундаж температур нь 32 хэм, чийглэг уур амьсгалтай. Хуурай буюу хүйтний улирал нь арванхоёроос гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үлдсэн найман сар нь халууны буюу борооны улирал байдаг.

Бид Пукетэд 08:00 цагт буулаа. Монголоос booking.com-р дамжуулан буудлаа захиалсан. Харин онгоцны тосох болон хүргэх үйлчилгээ 1600 бат буюу 105,000 төгрөг болно.

Бид Phuket Island View хэмээх далайн эрэгтэй ойрхон өглөөний цай үнэгүй интернет усан сантай буудалд буусан. Дайлан эрэг дээр далайн давлагаан дээр гулгах, завинаас чирэгдэж шүхрээр нисэх гэх мэт олон сонирхолтой зүйлс хийх боломжтой.

Орой нь бид Simon Cabaret Show хэмээх трансжендер хүмүүсийн тоглолтыг үзсэн. Сонирхуулахад тоглолтын дараа тэдэнтэй 200 бат буюу 12,000 төгрөгөөр зураг авахуулдаг. Харин тоглолт өдөрт хоёр удаа болдог ба тасалбар нь 700 бат буюу 45,500 төгрөг.

Пукетэд 19 цаг гэхэд харанхуй болчихдог тул далай руу очих боломжгүй. Энэ үеэр та буудлынхаа ойролцоо гудамжаар хэсэж далайн хоол туршиж болно. Хоолны үнэ нь 100-400 бат буюу 6000-24,000 төгрөг. Дашрамд дурдахад Тайланд бол жуулчдын хувьд хамгийн аюулгүй хот бөгөөд шөнийн цагаар явахад нисдэг жоомноос өөр айх аюулгүй газар байна лээ.

Тав дахь өдөр: ПИ ПИ АРЛЫН ТОМ ЗАВЬТАЙ АЯЛАЛ

Энэ өдөр бид Пукетын хамгийн том арал болох Пи Пи арал руу том завьтай аялсан. Энэ аялал нь нэг хүний 900 бат буюу 48,000 төгрөг. Үүнд: буудлаас авах хүргэх үйлчилгээ Англи хэлтэй хөтөч шумбах үед хэрэглэгдэх зүйлс болон өдрийн хоол багтдаг. Арал дээр очоод та өөрийн сонголтоор далай руу шумбах эсвэл далайн эрэг дээр очиж сэлж болно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг гарах ба энэ үеэр та худалдааны гудамжаар зочилж бэлэг дурсгалын зүйлс худалдан аваарай. Харин худалдан авалт хийхдээ заавал хэлсэн үнийг нь last price хэмээн буулгаж байхыг зөвлөе.

Орой нь бид Тай массажинд орсон. Пукетэд та алхам тутамдаа Тай массажны газар, шивээсний газартай таарна. Нэг цаг үргэлжлэх уламжлалт Тай массаж нь 300 бат буюу 18,000 төгрөг байдаг. Уламжлалт тай массажнаас гадна хөлний тосон савангийн хөөстэй тайвшруулах массаж гэх зэрэг олон төрөл бий. Уламжлалт тай массаж нь булчигууд суллаж шар ус тараах зорилготой. Манай уламжлалт бариа засалтай тун төстэй.

Зургаа дахь өдөр: ЖЭЙМС БОНД АРАЛ

Жэймс Бонд арал нь Пукетийн зүүн хойд хэсэгт байрладаг. Алдарт Жэймс Бонд цувралын The Man with the Golden Gun ангийн зураг авалтын хийсэн учраас ингэж нэрлэжээ. Энд хийлдэг завиар сарьсан багваахайн арал руу аялж чөлөөт цагаараа далайд сэлж мөн арлаас худалдан авалт хийх боломжтой. Энэ аялал нь өдрийн хоол болон бусад үйлчилгээ багтаад 1300 бат буюу 80,000 төгрөг болно.

Орой нь бид Fantasea шөнийн парк руу зочилж зааны үзүүлбэртэй Тайланд соёлын тоглолт үзсэн. Энэ парк нь дотроо 3000 хүний суудалтай театр 4000 хүний багтаамжтай ресторан мөн олон дэлгүүртэй. Тасалбарын хувьд 2000 бат буюу 130,000 төгрөгөөс эхлэнэ. Мөн энд та заан унах заан болон бартай зураг авхуулах боломжтой. Паркийг бүхэлд нь үзэж дуусгахад дор хаяж нэг цаг шаардагдана.

Ингээд бидний Тайландын вант улсаар аялсан аялал өндөрлөлөө. Буцах маршрут ирсэнтэйгээ яг ижил. Хэрэв та дээрх маршрутын дагуу аялахаар төлөвлөж байгаа бол гурав хоног хангалтгүй гэдгийг санаарай. Бидэнд үзэж харж амжилгүй орхисон олон зүйл үлдсэн.

Жич: Камер усны хувцас нарны тосоо мартуузай.

source:www.gogo.mn/r/189548

Share482Tweet150
Өмнөх мэдээ

Эрдэмтэд 44 сая жилийн өмнө амьдарч байсан эртний төөлүүр хорхойг илрүүллээ

Дараагийн мэдээ

Үхлийн нууц 731 дүгээр анги

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ
Бусад

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ
Бусад

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай
Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

Нийтэлсэн: Admin
01/27/2021
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо
Бусад

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

Нийтэлсэн: Admin
01/27/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Аймшигт гэмт хэргийн үүр болсон байшингуудын үнэн түүх

Аймшигт гэмт хэргийн үүр болсон байшингуудын үнэн түүх

08/07/2020
Үүрэн холбооны сүлжээгүй газарт iPhone-ууд хоорондоо мессэж солилцдог болно

Үүрэн холбооны сүлжээгүй газарт iPhone-ууд хоорондоо мессэж солилцдог болно

08/27/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ
Бусад

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

01/27/2021
Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ
Бусад

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

01/27/2021
Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай
Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

01/27/2021
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо
Бусад

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

01/27/2021
Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!
Бусад

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021

Recent News

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

01/27/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In