• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 17, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Ромын алдагдсан легион Хятадын төлөө хүчээ өгөх болсон ээдрээт бөгөөд эмгэнэлт хувь тавилангийн түүх

Admin Нийтэлсэн: Admin
12/02/2019
Ангилал: Бусад, Дайн
0

МЭӨ 1-р зуун гэхэд соёл иргэншилт дэлхий ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнээр Ромын эзэнт гүрэн тунаж үлдсэн байлаа.Хэдийгээр тухайн үед Ром нь иргэний дайны хөлд нэрвэгдэж  Цезар Помпейтэй тулалдаж Октавианы хүч Мар Антониг булаан эзлэж байсан боловч үүнээс гадна гаднах хил хязгаараа тэлэх үйлдэлүүд давхар өрнөж байсан юм. МЭӨ 53 онд Ромын хамгийн баян хүн бөгөөд хамгийн нэр хүндтэй булаан эзлэгч болох Marcus LiciniusCraccus өөрийн удирдлаганд байх цэргүүдээ дагуулан Парфиагийн эзэнт гүрэн буюу одоогийн Иран улсыг байлдан эзлэхээр явсан байна. Тэдний легион Парфиагийн эзэнт гүрний зүүн хязгаар болох одоогийн Турк улсын нутаг дэвсгэрт явж байтал дайсны асар их хүч тэднийг угтах нь тэр.

Craccus өөртөө хэт итгэлтэй бөгөөд бардам эр байсан тул зэрлэг Парфиачуудыг хормын дотор бяц гишгэх болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч түүнийг төсөөлж ч байгаагүй хүчирхэг арми угтсан байна. Түүний урьд хожид огт харж байгаагүй буюу морин дэлэн дээрээс давхингаа харвадаг туйлын чадварлаг мэргэжлийн армитай тулгарах нь тэр. Парфиагийн цэргүүд төв Азийн Хүн гүрнээс сур харвах техник эзэмшсэн байв.

You might also like

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Энэ тулааныг түүхэнд “Carrhae”-ын хядлага хэмээн нэрлэсэн байна. Учир нь дайн гэхээсээ илүүтэй Ром цэргүүдийн үхлээр дууссанд гол учир оршиж байв. Уг тулаанд Ромын арми бараг бүхэлдээ хүйс тэмтрүүлсэн бөгөөд ойролцоогоор 45 мянган цэрэг амиа алдсан гэх тооцоо бий. Түүнчлэн Crassus ч мөн уг тулаанд амиа алдсан бөгөөд Ромын армын амьд үлдсэн 10 мянга орчим цэргийг бүгдийг нь олзолсон аж.

Тухайн үед Парфиагийн эзэнт гүрэн олзлогдсон цэргүүдийг хилийн харуулуудаар ажилуулдаг шалгарсан уламжлалтай байжээ.Иймд Ромын 10,000 легоныг улсынхаа зүүн хилийн нутаг болох ZhiZhi буюу одоогийн Казахстаны Taraz орчимд хил мануулахаар илгээсэн аж. Очсон Ром цэргүүдэд зугтах эсвэл хувь тавилантайгаа эвлэрэн тэндээ амьдрах гэсэн хоёрхон сонголт тулгарсан нь энэ. Төв Азийн элс уулархаг нутагт аль зүгт ч явахаа мэдэхгүй эх нутагтаа хэрхэн очихоо ч мэдэхгүй тэр цэргүүд арга буюу хоёр дахь сонголтыг сонгон Парфиагийн эзэнт гүрний зүүн хилийг сахин хамгаалагчид болов.

B3P74N Illustration of a world map. Image shot 2007. Exact date unknown.

Бүхэл бүтэн 17 жилийн дараа буюу МЭӨ 36 онд Chen Tang-аар удирдуулсан Хятадын их цэрэгПарфиагийн эзэнт гүрний зүүн хил руу нэвтрэн орж ирлээ. Тухайн үеийн Хятадад Хан улс төр барьж байсан бөгөөд Хан улсын судар бичигт тэмдэглэхдээ загасны хайрс мэт сонин зохион байгуулалттай хуягласан урьд хожид огт харж байгаагүй царай төрхтэй хүмүүс цоо шинэ тулааны арга барилаар манай цэргүүдийн эсрэг тулалдав хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Тулаан ширүүхэн өрнөсөн хэдий ч Хан улс тухайн үед хүч чадалын оргил үе дээрээ байсан тул Парфиа болон Ромын цэргүүдийг бут цохиж Парфиачуудыг цаазаар авч амьд үлдсэн Ромчуудыг бүгдийг нь дундад иргэн улс руу зөөжээ. Тэднийг олзолсон явдал нь Хан улсын хувьд зэвсэг болон шинжлэх ухаан хэл соёлын цоо шинэ ололт болж байсан бөгөөд Ромын хүчирхэг легионы хүч чадлыг ашиглан Түвдийн хил орчимд хамгаалах харуулын ангиа болгон дахин илгээсэн түүхтэй. Ийнхүү хувь тавилангаар алдагдсан Ромын легион хоёр дахь улсынхаа хил хамгаалах цэрэг болсон нь энэ. Тухайн үед яг нарийн тоо байхгүй ч 100-1000 орчим цэрэг байсан гэх таамаг бий.

28741026_1736695323057091_401366586_n

Хан улс дайрсанаас нэг жилийн дараа буюу МЭӨ 35 онд ZhiZhiнутаг руу Монголын нүүдэлчин аймгийн цэргүүд довтлож Хан улсын цэргүүдийг үгүй хийж галдан шатаасан байдаг. Харин олон улсын эх сурвалжуудад бичиж үлдээснээр бол нэг жилийн өмнө Хан улсын цэргүүд дайрч Ромын цэргүүдийг олзолсон нь азтай тохиолдол болсон. Хэрэв Монголын цэрэг эзэлсэн бол бүх Ромчуудыг устгах байсан устгахгүй юм аа гэхэд боол болгон зарах байсан тухай тэмдэглэсэн байна.

Харин өнөдөр буюу 2000 жилийн дараа уг Ром цэргүүдэд юу тохиолдсон бол? Тэдний үр удам өнөөдөр хаана байгаа вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй ундран гарч ирэх нь мэдээж. Тэгвэл хамгийн хачирхалтай нь судалгааны явцад БНХАУ-ын Liqian гэх тосгоны нийт иргэдийн 50 хувиас нь Итали Днк гарч ирсэн аж. Тэдний оршин суугчидын хамар нь Итали хүнийх шиг бөгөөд бух сонирхож зарим нь одоог хүртэл уртний Ромын ариун шүтээнүүдийг гэртээ хадгалдаг байна. Мөн эртний Ромын зоосон мөнгөнүүд уг суургинийн дэргэдээс маш ихээр илэрч байжээ. Тэгэхээр Liqian тосгоны иргэд яалт ч үгүй Ромын эзэнт гүрний алдагдсан легионы үр сад болох нь тодорхой болж байна.

Түүгээр ч барахгүй нутгийн иргэд өөрсдийгөө Ромчуудын үр удам гэдгээ өнөөдөр хүртэл мэддэг бөгөөд түүгээрээ ч бахархадаг хэмээн оршин суугчид хэлж байжээ.

Share287Tweet150
Өмнөх мэдээ

ХЯМД ЗАРДЛААР АЯЛАХАД ЮУ АНХААРАХ ВЭ?

Дараагийн мэдээ

Дуучин Л.Болдбаатар МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой юу

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй
Бусад

Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Бусад

Мисс Д.Долгион найз залуугаасаа салаагүй байж давхар ааваасаа ахмад хятад хүнтэй амрагын харилцаа үүсгэжээ

Нийтэлсэн: Admin
01/17/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Weinsberg шилтгээний бүсгүйчүүд бүх эрчүүдээ аварсан  баатарлаг түүх

Weinsberg шилтгээний бүсгүйчүүд бүх эрчүүдээ аварсан баатарлаг түүх

05/09/2018
Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа. Тэрээр магадгүй үхэхэд дэндүү залуу байна гэж үзжээ.

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа. Тэрээр магадгүй үхэхэд дэндүү залуу байна гэж үзжээ.

04/15/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021
Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй
Бусад

Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй

01/17/2021
Бусад

Мисс Д.Долгион найз залуугаасаа салаагүй байж давхар ааваасаа ахмад хятад хүнтэй амрагын харилцаа үүсгэжээ

01/17/2021
Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Танин мэдэхүй

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

01/17/2021

Recent News

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In