• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, April 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Монголчуудын лалын улсуудын эсрэг хийсэн дайн буюу Хүлэгү хааны дайн

Admin Нийтэлсэн: Admin
12/11/2019
Ангилал: Бусад, Дайн
0
Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаан

1260 он гарахын өмнөх өдөр Палестин дахь загалмайтнууд баярт мэдээ хүлээж авлаа. Лалын шажинт мамлюкуудаас олон удаагийн ялагдал хүлээгээд байсан ариун газрын вант улс герцогуудын хийгээд сеньориудын улсуудад туслахаар хүчирхэг арми ирж явна гэв. Тэр цагт Ази Европын ард түмнийг айдаст автуулж байсан монголчууд гэв гэнэт загалмайтнуудын хүчирхэг холбоотон болчихов.

Чингис хааны ач хүү авьяаслаг жанжин Хүлэгүгийн удирдсан цэрэг 1256 онд Ассасинчуудын Аламут цайзыг эзэлж дараа жил нь Иранд Исмаилитуудыг бут цохиод Багдад хотыг зүглэв.

You might also like

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Ойрх дорнод дахь Христосын шажинтнууд монголчуудыг хөөр баяр болон угтаж байлаа. Гэхдээ Хүлэгү буддын шашны агийн ёсыг баримтлагч байсан юм. Харин түүний хатан Докуз Христэд итгэхийн сацуу христосын шажинтнуудад элэгсэг ханддаг байлаа. Хүлэгүд хамгийн ихээр хүчин зүтгэж байсан хүмүүс бол христос шажны несторын урсгалыг баримтлагч цэргийн даамал Кит-Бука болон түүний шадар туслахууд юм. Монголчуудын тусламжтай Багдадыг сөхрүүлэн агуу их Армены төрт улсыг байгуулахыг мөрөөдсөн Бага Армены хаан нэгдүгээр Гетум монголчуудын холбоотон болов.

Үүнээс өмнө 1253 онд Гетум холбоотны гэрээ байгуулах саналыг монголын их хаан Мөнхөд тавьж байжээ. Түүнийхээр энэ гэрээний зорилт нь монголчууд хийгээд христос шажинтнуудын найрамдлыг тогтоож христосын шажны зүтгэлтнүүдийг албан татвараас чөлөөлөхийн сацуу ариун газрыг чөлөөлж лалынхны эзэлсэн армяны бүх газар нутгийг эргүүлэн авахад монголчуудыг оролцуулахад оршиж байв.

Европод шар загалмайтнуудын аян дайн амжилттай явагдаж байгааг баяртайгаар ажиглан харж байлаа. Хүлэгү хаан Докуз хатан нарыг Ромын эзэнт гүрэнд христосын шажныг албан ёсоор тунхагласан хаан Константин болон түүний эхнэр Елена нартай эн зэрэгцүүлэв. Европчууд Христосын шинэ дайчид ариун хот эзний бунхныг хэзээ чөлөөлж ялалт байгуулах бол хэмээн тэсэн ядан хүлээж байлаа.

Гэвч мамлюкуудтай ойр байдаг Палестин дахь загалмайтны вангууд хүчирхэг холбоотон ирж яваа мэдээнд яагаад ч юм баярлаж хөөрсөнгүй. Иоаннитууд (12-р зуунд Палестинд байгуулагдсан рыцаруудын нэгэн бүлэглэн. Иоаннитууд загалмайтны аян дайнд идэвхтэй оролцдог байв.) хийгээд тамплиерчуудын ( Загалмайтны аян дайн эхэлсний дараахан байгуулагдсан рыцаруудын бас нэгэн бүлэглэн. Тамплиерчуудын гол үүрэг нь Ойрх Дорнодод байгуулсан загалмайтны төр улсаа хамгаалан авч үлдээх явдал юм.) рыцарууд франкын цэрэг армийн үндсэн бүрэлдэхүүн нь болдог байлаа.

Тэдний удирдагчид нь хэрвээ монголын чөтгөрүүд ирвэл Христосын төлөө тулаанд ороход бэлэн гэдгээ шууд мэдэгдэв. Түүгээр барахгүй Аркад болсон цэргийн зөвлөгөөн дээр монголчуудын эсрэг босч мамлюкуудтай холбоотон болох асуудал ч яригдаадхав. Хэдийгээр холбоотон болоогүй ч загалмайтнууд мамлюкын султан Кутузын армийг Арка хотын хэрэмний орчимд буудаллуулан хүнс морины тэжээлээр хангаж тэр үед монголчуудын байрлаж байсан Иерусалимын вант улсын эзэмшил болох Галилейгаар саадгүй өнгөрөөлөө.

Франкуудын ийм алхам хийх болсны шалтгаан нь юу вэ? Яагаад тэд сүсэг нэгт Кита-Бук түүний нөхдийн тусламжаас эрс татгалзаж өөрсдийн заналт дайсан мусальманчуудыг дэмжих болов? Лев Гумилев Энэ бол үйл хэргээсээ илэрхий урвасан хэрэг гэж үздэг. Франкуудын энэ хэрэг угсаатны нийлэгжлийн онолыг үндэслэгчийн санааг чилээж Шар загалмайтны аян дайны-ы сэдэвтэй зууралдахад хүргэжээ. Гумилев Зохиомол хаант улсын эрэлд бүтээлдээ франкчууд монголчуудтай эв эвдрэлцсэнд Сидоны гүн Жульен буруутай гэж бичжээ. Учир нь гүн шалтаггүйгээр монгол цэргийн эргүүлийн хэсэг рүү довтолсон аж. Тулааны үеэр Кит-Бука ноёны ач хүү үрэгдэв.

Хариуд нь монголчууд Сидон хотыг бүслэн эзэлж аваад үнсэн товрог болгов. Гүн өөрөө генуэзийн хөлөг онгоцоор зугтаж амжлаа. Загалмайтны вангууд жудаггүй гүнтэнг өмгөөлөн босов. Тэд Сидон хотыг сүйтгэсэн монголчуудад хорсож Шар загалмайтнууд бол Ариун Газрын гол дайсан хэмээн зарлав. Энэ бол гүн төөрөгдөл байсан бөгөөд энэ нь 13-р зууны 2-р хагаст болсон үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж Лев Гумилев онцолжээ.

Палестин руу хийсэн аян дайныг зохион байгуулагчид чухамхүү ямар санаа өвөрлөж байсныг мэдэхийн тулд дайн эхлүүлэх шийдвэр гарсан тэр үе рүү эргэж очъё. 1253 оны хавар Онон мөрний дээд биед монгол ноёдын уламжлалт Их Хуралдай хуралдав. Их Хуралдай нь монголын эзэнт гүрний төрийн дээд байгууллага байсан бөгөөд Хуралдайн үеэр шинэ хааныг өргөмжилж дайны төлөвлөгөөг баталдаг байв. Энэ удаагийн Их Хуралдайг 1251 онд хаан суусан Чингис хааны ач хүү Мөнх удирдан явууллаа.

Эхний ээлжинд хэдэн арван жил үргэлжилж буй хятад дахь дайныг төгсгөл болгохоор шийдэв. Өмнөд хятад руу хийх дайныг хаан хүү Хубилай толгойлов. Тэрээр Наньчжаогийн хаант улсыг бут ниргэж төвд бирм угсааны аймгуудыг эрхшээлдээ оруулаад Ханой хотыг эзэллээ. Гэвч хятад дахь дайн үүгээр дуусалгүй олон жил үргэлжилсэн юм.

Монголын армийн хоёр дахь анги баруун өмнө зүгийн Багдад Сири Палестинд цохилт өгөхөөр боллоо. Лев Гумилевынхаар Их Хуралдайд оролцогчид нь Иерусалимыг мусульманчуудаас чөлөөлөхийг хаан хүү Хүлэгүд даалгасан тодруулбал Ариун Хотыг чөлөөлөх аян дайныг батлан зөвшөөрсөн байна. Гэвч Мөнх Тэнгэрийг шүтэж өвөг дээдсийнхээ сүр сүлдийг дээдэлдэг монголчууд уламжлалт хурлаараа загалмайтны үзэл номлолын төлөөх дайныг эхлүүлсэн гэхэд тун ч үнэмшилгүй сонсогдоно.

Их хаан Мөнх алтан ургийнхны дунд хамгийн ахмад болох Бат хаан нар несторианчуудад элэгтэй ханддаг байсан ч язгуур сүсэг бишрэлээ хатуу сахидаг байсныг бид мэднэ. Мөнх хаан нь ан авд машид хорхойтой удгануудын мэргэ төлөгт үнэнээсээ итгэдэг гэгддэг байв. Аливаа ажиллагааг эхлүүлэхээсээ өмнө бөө удгануудыг заавал дуудаж авчруулдаг байлаа. Ингээд бодохоор монголын их хааныг Эзний Бунхныг хамгаалагч загалмайтны аян дайныг санаачлагчийн дүрээр төсөөлөхөд учир дутагдалтай.

Чингисийн үр хойчийн эзэмшил нутгийг тэлэх нь тэдний хэтийн зорилго байв. Энэ үүднээс аваад үзэхэд Хулэгү хааны удирдсан шар загалмайтны гэгдэх энэ аян дайн нь Иран Ойрх Дорнодыг чиглэсэн монголчуудын эзлэн түрэмгийллийн ээлжит нэгэн ажиллагаа юм.

Харин одоо жинхэнэ загалмайтнуудын үйл хөдлөлийг харъя. Монголын арми Багдадын халифатыг унагаж Сирийг эрхшээлдээ оруулсны дараа 1259 онд Газа хотын ойролцоо саатав. Энэ үеэр Хулэгү хаан Их Хаан тэнгэрт хальсан мэдээг хүлээж авлаа. Тэрээр Палестинд Кит-Букийн удирдлагад бага хэмжээний арми үлдээгээд Иран руу яаралтай буцав. 1260 оны 9 сарын 3-ны өдөр мамлюкууд Куттуз султаны удирдлаган дор монголын отрядыг бут цохиж Кит-Буки ноёныг цаазлав.

Мамлюкуудын цэрэг Сирийг гартаа оруулан улмаар загалмайтнуудыг хядаж лалын сүм хийдүүдийг сэргээн босгов. Харин энэ үед Хулэгү хаан ямар ч алхам хийсэнгүй. Тэрээр Иранд сууршин бие даасан төр улсаа байгуулснаар эзэнт гүрэнтэй ёс төдий холбоотой байдаг болов. Палестин руу хийсэн аян дайны зорилго гэгдэх нөгөөх Ариун Газрыг чөлөөлөх төлөвлөгөө Иерусалимыг мусульманчуудын гараас аврах ажил ч таг мартагдав. Тэндээ Хулэгү Ираны Ильханаар өргөмжлөгдлөө. Ийнхүү Хулэгү 1353 он хүртэл Ираны төрийг барьсан шинэ ургийн хаанчлалын суурийг тавив. Шар загалмайтны аян дайны удирдагчийн үр сад лалын шашинд орж мамлюкуудтай энх тайван тогтоов.

Share368Tweet155
Өмнөх мэдээ

Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог superMax шорон доторх амьдрал

Дараагийн мэдээ

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

Нийтэлсэн: Admin
04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

Нийтэлсэн: Admin
04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Нийтэлсэн: Admin
04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

Нийтэлсэн: Admin
04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Нийтэлсэн: Admin
04/08/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Минионуудын түүх буюу хөөрхийлэлтэй хувь тавилан бүхий Еврей хүүхдүүдийн туршилт

Минионуудын түүх буюу хөөрхийлэлтэй хувь тавилан бүхий Еврей хүүхдүүдийн туршилт

05/13/2018
Д.Дөлгөөний гаргаж байга авир

Д.Дөлгөөний гаргаж байга авир

10/19/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021

Recent News

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In