Sweetymotion хамтлагийн дуучин Б.Ганболорыг хаанаас нь харсан өв тэгш сайхан хүүхэн хэмээн залуучууд дүгнэдэг. Өдгөө 30 насны босго давсан ч гэр бүл зохиож амжаагүй байгаа дуучин маань хувийн амьдарлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Тэрээр одоо ээж болоход өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн хэмээн үзэж байгаа бөгөөд тун удахгүй хуримын зар дуулгах гэнэ. Хэсэг хугацаанд Америк залуутай үерхэж байсан ч Монголдоо суурьшихаар ирэхэд нь хосуудын харилцаа төгсчээ.
Мөн Ганболор шинэхэн найз залуугаа танилцуулсан бөгөөд түүний хайрыг татсан залуу нэгэн компанид маркетингийн менежер хийдэг. Анх найзуудаараа дамжуулж танилцаж байсан гэнэ. Ер нь би дурлахаараа маш гүн дурладаг.
Гэхдээ их айхтар шархалсан юм санаанд орохгүй байна. Харин хүний зүрх шархлуулж байсан. Би одоо хүртэл харамсаж явдаг юм. Би эхнэртэй хүнд хайртай болж байсан. Тэр ч мөн надад хайртай байсан. Би гэр бүлийн хүнийг нь хүндлэх хэрэгтэй гэдэг үүднээс сэтгэлээ барьж чадсан. Түүнтэй энгийн найзын хэмжээнд л тавьж харьцдаг байсан хэмээн ярьжээ