• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 28, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Дарханы зам авлигачдын гарт орчихсон юмуу Б.Энх-Амгалан сайд аа

Admin Нийтэлсэн: Admin
01/02/2020
Ангилал: Бусад
0
Дарханы зам авлигачдын гарт орчихсон юмуу Б.Энх-Амгалан сайд аа

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд гардуулсан. Он солигдохын өмнөхөн болсон энэ дуулианыг оргилуун дарс буудуулах чимээтэй хамт мартаж ердөө болохгүй. Яамны газрын дарга хятад иргэдээс гэгээн цагаан өдөр их хэмжээний авлига аваад зогсож байхад энэ замын сунжирсан ажлаас болоод өчнөөн олон хүн амь нас эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж багаасаа машины бүхээгт өссөн Б.Энх-Амгалан сайд ам өчгөө өгч байв.

You might also like

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Ерөнхий сайд өөрийн биеэр очиж замын ажилтай танилцаж, хугацаандаа чанартай гүйцэтгэх үүргийг ч өгсөн байдаг. Замын нийт төсөв 60 сая ам доллар. Үүний 58.5 сая долларыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй.

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 20-40 мянган юанийн авлига авсан байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Зарим нь үүнээс ч их хэмжээтэй авлига авсан удаа дараагийн үйлдэл байж болзошгүйг сануулсан. Х.Оргил-Эрдэнэ ганцаараа авлига авсан уу түүний ард өөр өндөр албан тушаалтан бий юү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Юутай ч авлигач түшмэлийн хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж гэм буруутнуудыг нэгбүрчлэн тогтоох байх.

Зам тээврийн хөгжлийн яаманд ганцхан жилийн өмнө хүн амины хэрэг гарч, энэ салбарт дараалсан томоохон осол гарсан учраас Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн өргөдлөө өгч сайдаасаа огцорч байв. Харин одоогийн сайд Б.Энх-Амгалангийн үед энэ яаманд авлига нүүрлэжээ.

Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаас шууд Засгийн газрын гишүүн болсон Б.Энх-Амгалан өмнөх сайд шигээ ёс зүйн хариуцлага хүлээж суудлаасаа огцрох уу гэдэг асуултад олон нийт хариулт хүсэж байна. Шударга ёс гэж байдаг бол сайдаасаа авахуулаад алуурчид авлигачдыг энэ яамнаас цэвэрлэх цаг нэгэнт болжээ.

Дарханы зам авлигачдын гарт орсноор ашиглалтад орох хугацаа нь дахиад л тодорхойгүй хоцорлоо. Хамгийн том нэг аюул нь хэрэв авлигын энэ хэрэгт Зам тээврийн яамны томоохон албан тушаалтнууд нэр холбогдсон нь тогтоогдвол Азийн хөгжлийн банк замын санхүүжилтээ зогсоож магадгүй гэсэн яриа аль хэдийнэ тархжээ.

Дөрвөн ч сайдын нүүр үзэж байгаа энэ замын ажил авлигачдаас болоод зогсвол урьдын адил жирийн иргэд л хамгийн том хохирогч нь болоод үлдэх нь харамсалтай.

Share244Tweet148
Өмнөх мэдээ

Дуучин Л.Насанбуян зэрэгцсэн шинэ жилийн цэнгүүнүүдэд будилж явна

Дараагийн мэдээ

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болон ТАСАЛДАЖ эхэлжээ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл
Бусад

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

Нийтэлсэн: Admin
01/28/2021
Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ
Бусад

Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

Нийтэлсэн: Admin
01/28/2021
Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Нийтэлсэн: Admin
01/28/2021
Хийлч Дээгий: хүүхнүүд минь
Бусад

Хийлч Дээгий: Би Цамц Угааж Үзээгүй

Нийтэлсэн: Admin
01/28/2021
Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Нийтэлсэн: Admin
01/27/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Өв залгамжлагчдын гэргий нар

Өв залгамжлагчдын гэргий нар

08/30/2019
Манай дэлхийн нууцлаг арван олдвор

Манай дэлхийн нууцлаг арван олдвор

11/17/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл
Бусад

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

01/28/2021
Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ
Бусад

Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

01/28/2021
Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

01/28/2021
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ
Нийгэм

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

01/28/2021
Хийлч Дээгий: хүүхнүүд минь
Бусад

Хийлч Дээгий: Би Цамц Угааж Үзээгүй

01/28/2021
Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021

Recent News

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

Жүжигчин С.Болд-Эрдэнийн нууцлагдсан гэр бүл

01/28/2021
Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

Мисс бүсгүйн мэдэгдэл олны дургүйг хүргэжээ

01/28/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In