Дуучин Маралжингоо Яг түүн шиг шоунд оролцсоныхоо дараа өөрийн бие даасан тоглолтыг хийсэн. Үүний дараагаас эхлэн нам гүмхэн байх болсон тэрээр шинэ имиж бүрдүүлж эхэлжээ. Жингээ хасаж нэг хэсэг олныг алмайруулсан тэрээр энэ удаад сэвхээр гангарч уруулаа томруулсан байна.
Сүүлийн хэдэн жил барууны төдийгүй ази бүсгүйчүүдийн дунд трэнд болоод буй зузаан уруул сэвхтэй арьсаар дуучин бүсгүй ч мөн гангарахыг хүссэн байх бөгөөд шинэ төрхөндөө тун ч сэтгэл хангалуун буй бололтой.
Харин хүчирхэг хоолойтой бүсгүйн фенүүдэд энэхүү төрх хэр таалагдсан бол? Ямартаа ч дуучин бүсгүй маань сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй гадаад төрхөндөө түлхүү анхаарч суугаа бололтой.