UBS телевизээс зохион байгуулдаг Universe Best Song нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг дуучин С.Хишигжаргал өөрийн өнгө төрхийг хэдийнэ тодорхойлсон нэгэн.
Бяцхан үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа дуучин бүсгүй сүүлийн үед дуулахаасаа илүүтэй телевизийн салбарт хүч үзэх болсон бөгөөд Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлгийн бүсгүйчүүдийн хамтаар Бүсгүйчүүд клуб нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх болсон.
Нэвтрүүлгийн үеэр цээжин биеэ ил гаргасан хувцас өмссөн дуучин бүсгүй өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим орчинд багагүй дуулиан тарьсан бөгөөд үүндээ уучлалт хүсэн Миний алдаа энэ миний буруу хэмээсэн байна.
Зарим хүмүүс бүсгүйчүүдийн өмсөх хувцсыг цаанаас нь зааж өгдөг хэмээж байсан ч тухайн хувцаслалт дуучин бүсгүйн сонголт байсан аж.