Телевизийн салбарын сайхан бүсгүйчүүдийн нэг хөтлөгч Э.Халиун өдгөө Итали улсад амьдарч буй. Харийн бэр болсон түүнийг шүүмжлэгчид олон байсан. Харин тэрбээр заяаны ханиа олсон гэдгээ хаана ч хэний ч өмнө бардам хэлдэг.
Янзaган нүдэн хэмээн хочлуулдаг энэ бүсгүй өөрийн ирээдүйн нөхрийг сэтгэлдээ төсөөлөн боддог байжээ. Ханиа зөв сонгохын тухай тэрбээр Эмэгтэй хүний амьдрал зөвхөн өөрийнх нь байдаггүй. Муу хүнтэй ханилсан зовлонг нь үр хүүхэд эцэг эх нь хамт эдэлдэг юм. Тиймээс эмэгтэй хүнд сайн хань юу юунаас илүү чухал.
Бид ухамсартаа бүтээсэн хүнтэйгээ л учирдаг гэж үг олж уншаад бичмээр санагдав. Нээрээ их үнэн үг шүү. Хэдэн жилийн өмнө намайг хүүтэй минь хамт хайрлаж халамжилж хамгаалах тэр эр хүнийг ухамсартаа бүтээчихсэн төсөөлөн боддог байлаа бүр өдөр бүр шүү.
Өнөөдөр харин бодол минь биеллээ олчихсон явна. Ер нь л би юу ч болж байсан өөдрөг эерэг бодлоо хэзээ ч орхиж байгаагүй тэрнийхээ ачаар амьдралаас хүссэн бүхнээ авчихдаг. Бодолдоо төсөөлсөн зүйлсээ бодит болгосон жишээ надад олон бий.
Сэтгэл зүрх оюун бодол ухамсартаа дандаа сайныг бодож ярьж төсөөлж ерөөж байгаарай. Бодол биеллээ олдог. Гол нь өөрөө тэрэндээ бат итгэх чухал. Бодол өөрчлөгдөхөд хандлага өөрчлөгддөг хандлага өөрчлөгдөхөд үйлдэл өөрчлөгддөг. Үйлдэл өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгдөж байдаг. Бүх зүйл бодлоос л эхэлдэг.
Жич: Гэхдээ нүүрээрээ дүүрэн сахалтай гэж арай төсөөлөөгүй ээ хэмээсэн байна.
Телевизийн салбараас хөндийрсөн ч өөрийн юүтүүб сувгаар дамжуулан охид бүсгүйчүүдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэх болсон хөтлөгч бүсгүй тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх гэнэ лээ.