1958 онд Bob Timm болон John Cook хэмээх дэлхийн хоёрдугаар дайны үеийн хоёр нисгэгч тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор ганц ч газардалгүйгээр 64 өдрийн турш үргэлжилсэн нислэг хийж нийт 241 км замыг туулж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байдаг. Мэдээж аливаа зүйлд утга учир байдгийн адил үүнийг хийхэд ч гэсэн маш чухал хүчин зүйл нөлөөлсөн аж. Учир нь Bob Timm-ын хамаатны дүү нь хорт хавдартай байсан бөгөөд түүнд зориулж хандивын мөнгө босгохоор анх уг ажлыг эхлүүлсэн юм. Гэвч яриа өргөжин үйлдэл болох цагт зорилго ч дагаад томордог тал бий. Тэд үүнээс илүү их боломжийг олж харсан тул илүү гарсан мөнгөнүүдийг хорт хавдар судлалд болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандивлахаар болсон байна.
Тухайн үед АНУ-д ходоодны хорт хавдар түгэн дэлгэрч байсан бөгөөд өвчнөөр өвдөж нас барж буй хүмүүсийн 50 хувь нь ямар нэгэн төрлийн хорт хавдраар нас барж байгаа нь уг өвчин ямар аюултай түвшинд хүрсэн байгааг бүх нийтэд ойлгуулсан явдал болжээ. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн хувьд тухайн үед 3 эмэгтэй хүүхэд тутмын 1 нь 18 нас хүрэхээсээ өмнө бэлгийн дарамтад ямар нэгэн хэлбэрээр өртдөг бол 5 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь мөн бэлгийн дарамтад өртдөг байна. Иймд эдгээр бүх зүйлсийн эсрэг хүмүүсийн дуу хоолойг нэгтгэх, хүн бүрийн хүчийг хүргэн зорилгоор уг ажил эхэлсэн түүхтэй.
Тэд нисэх хугацаандаа жолоогоо ээлжлэн барьдаг байсан бөгөөд шатахуун дуусах дөхөх үед шатахууны машин доор нь ирж гуурс дамжуулж, дамжуулсан гуурсыг онгоцны банканд холбоход машин автоматаар бензин шахаж эхэлдэг байна. Чухам ийм аргаар тэд цэнэглэсээр 64 өдрийн турш нисэж чадсан бөгөөд мотор болон техникийн үзлэгийг урьдчилж хийснээр 2 сарын хугацаанд тасралтгүй ачаалал авахад ямар ч асуудалгүй гэх баталгаа гаргуулсны үндсэн дээр тэд газраас хөөрсөн байдаг. Тэдний тогтоосон шинэ дээд амжилтыг хэн ч эвдэж чадаагүй бөгөөд Timm болон Cook ч нар зорилгодоо хүрч 100,000 долларын хандив цуглуулж чадсан аж.