Авилгатай тэмцэх газраас өчигдөр орой Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр албан өрөөнд нэгжлэг хийсэн. Харин өнөөдөр өглөө түүнийг дүү Д.Баатарын хамтаар Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Өнгөрсөн жилийн сүүлээр түүнийг Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэмээн Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг өчигдөр орой Цензургүй яриа нэвтрүүлгээр Т.Ганболд дэлгэсэн юм.
Тэрээр АТГ-д өөрөө өргөдөл өгсөн гэх бөгөөд холбогдох баримтуудыг ч мөн хавсаргасан байна. Олон нийтийн дунд Д.Дорлигжавыг 4сая доллар авсан хэмээх яриа тархаад байгаа ч энэ ердөө нэгээхэн хэсэг нь гэдгийг Т.Ганболд мөн дурджээ.