• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 16, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Ройтерс: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа

Admin Нийтэлсэн: Admin
01/15/2020
Ангилал: Бусад
0
С.Баярцогтыг нэг сар ЦАГДАН ХОРИХ шийдвэр гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын дуулианы талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн Швейцарийн Прокурорын газраас буруутгалаа.

You might also like

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

Тус хэргийг прокурорууд шалгаж буй бөгөөд дээр дурдсан мөнгө хэд хэдэн дансанд байршиж буй гэнэ. Швейцарын Дээд шүүх эхний ээлжинд 1.85 сая ам.доллар бүхий Швейцарын банк дахь дансыг царцаасан талаар албаныхан өгүүлэв. Сангийн сайд асан С.Баярцогтыг уул уурхайн Рио Тинто компанид уурхайн төсөл авч өгөхийн тулд их хэмжээний авлига авч эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн прокурорууд үзэж байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд царцаасан дээрх дансаар дамжуулан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлсэн гэв.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар мөн өнгөрсөн 2009 онд Сангийн сайд асан С.Баярцогтын гарын үсэг зурсан Рио Тинто-гийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээний дараа Оюу Толгой-н төсөл эхэлсэн юм. Энэхүү гэрээг байгуулах үеэр С.Баярцогт хувийн ашиг сонирхлын хүрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн хэмээн буруутгаж байна.

Швейцарын Холбооны шүүх Прокурорын Ерөнхий газар энэхүү авлигын дуулиантай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Рио Тинто компани болон С.Баярцогтыг шалгаж буйгаа мэдэгдэхээс гадна хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэжээ.

Прокурорын Ерөнхий газар Мөрдөн шалгахтай холбоотой ямар ч тайлбар хийхгүй. Үнэн зөвийг зөвхөн шүүхээр тогтооно. Шүүх гэм буруутайг тогтоох хүртэл хэн ч гэм буруугүй. Хэн нэгний нэр хүндэд халдахгүй байх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Олон улсын хэвлэлээр цацагдаж буй уг авлигын дуулиантай холбоотой асуудлаар Рио Тинто тайлбар хийхээс эрс татгалзжээ.

Ройтерс агентлагийн цахим шууданд Швейцарын Шүүхээс Швейцарын шүүхийн байгууллага гадаадын нэр бүхий албан тушаалтныг хахуулдсан мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн болно гэх мэдээлэл ирсэн байна.

Тус мэдээллийн мөрөөр Ройтерс агентлаг их хэмжээний авлига авсан гэгдэж буй С.Баярцогттой гар утсаар болон мессежээр холбогдохыг хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтжээ.

Нийтийн хүртээл болгосон шүүхийн баримтаас үзэхэд Швейцарын прокурорууд өнгөрсөн 2008 оны есдүгээр сард С.Баярцогтыг Монгол Улсын сайд болсон үетэй давхцан түүний дансанд 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар орж ирсэн хэргийг 2016 оноос эхлэн мөрдөж эхэлсэн байна. Түүнээс мэдүүлэг авах шаардлагатай мэдээлэл солилцоход түүний сайдын халдашгүй дархан эрх саад учруулж байжээ.

Гадаадын нөлөө бүхий сайд албан тушаалаа хүлээн аваад удаагүй байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хууль бус мөнгийг дансандаа хүлээн авсан хэмээн сэжиглэж байна хэмээн Швейцарын Холбооны шүүхээс мэдэгдэв. Ройтерс агентлагийн сэтгүүлчид уг дуулиантай холбоотойгоор Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас тайлбар хийхийг хүсчээ.

Тус байгууллага С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн хэмээн мэдэгдээд нэмэлт тайлбар хийхээс татгалзжээ. С.Баярцогтыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид өнгөрсөн 2013 онд хууль бус оффшор данстай болохыг илчилсэн билээ.

Share243Tweet147
Өмнөх мэдээ

Нэр дэвших эрхээ хязгаарлуулсан Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд хандлаа

Дараагийн мэдээ

Таван Шуудай Үнс Тушаавал Нэг Уут Сайжруулсан Түлш Үнэгүй Олгоно

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй
Бусад

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

Нийтэлсэн: Admin
01/16/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хөтлөгч Анууш өөрийнхөө “хүүхэд” гэх бүсгүйтэй унтаж, эрээ цээргүй зан гаргажээ

Хөтлөгч Анууш өөрийнхөө “хүүхэд” гэх бүсгүйтэй унтаж, эрээ цээргүй зан гаргажээ

08/06/2020
21 мянган хүний ясаар барьсан сүм

21 мянган хүний ясаар барьсан сүм

05/28/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй
Бусад

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

01/16/2021
Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ
Бусад

Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ

01/16/2021

Recent News

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In