• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Цуврал: Өрх толгойлсон ээжийн баяжсан түүхээс

Цуврал: Өрх толгойлсон ээжийн баяжсан түүхээс

Өдрийн тэмдэглэл хөтөлдөг эмэгтэйчүүд байдаг л байх. Өдрийн тэмдэглэл хөтөлсөнөөр өөрийнхөө хэрхэн унаж боссоныг бодитоор мэдрэх. эргээд дүгнэх сайхан боломж гардаг юм шиг.

Энэ захиагаа танай группт нийтлүүлэх хүсэлтэй байгаа тул нийтэлж өгнө үү.

You might also like

Хардалтын улмаас нөхрөө з.одож амь насыг нь х.охироожээ

Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, тэрээр амиа егүүтгэжээ

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж хоёр цаг цахилгаан тасалжээ

Одоогоос 11 жилийн өмнөх өдрийн тэмдэглэлээ саяхан олж. завтай үeдээ уншина даа гэж бодон ажлынхаа шургуулганд хийгээд үлдээснээ санаад өнөөдөр уншив. Уншиж дуусгаад шууд л захиагаа эхлүүлэв.

Яг одоогоос 11 жилийн өмнө 32 настай ганц биe ээж байхдаа амиа хорлох гэж оролдож үзсэн. хэнч биш . азгүй бүтэлгүй . гомдолтой хохирогч өрөвдөлтэй нэгэн бүсгүй байснаа эргээд саналаа.

Өдрийн тэмдэглэлийн ихэнх хэсэг уйлж байхдаа бичсэн. ганцаараа харанхуй шөнө зовж өвдөж суухдаа бичсэн . амиа хорлохоор шийдэж олон янзын аргаар уучлалт хүссэн гэрээс маягийн зүйл бичиж үлдээсэн хуудас нь салсан шар дэвтрээс айх шиг боллоо.

Их сургуульд сурч байхад минь аав минь хүнд өвдөж. эрүүл болгох гэж босгох гэж хөл дээр нь алхуулах гэж манайх ганц өрөө байраа зарж байснаа санаж байна. Ээж минь хуруун дахь бөгж. чихэн дэхь ээмгээ хүртэл зарж миний сургалтын төлбөрийг төлөх хүн ганцхан би өөрөө болж хичээлээ тараад гурвалжингийн гүүр даваад тшм бужигнасан газар хүнд ачаа зөөж буулгаж. гадаа гарж эр. дотор орж эм болж олсон мөнгөө өөртөө хэрэглэх ч боломжгүй шууд л төлбөрөө хийдэг байлаа.

Ээж минь 2 жил шахуу 20 гаран кг туртлаа . хөхөрч цайж. бууралтатлаа аавыг минь сахиж эмнэлгээр явав.

Төгсөх күрст байхад минь аав бурхан болж хавар нь ээж бурхан болж би гэдэг хүн хорвоогийн хатууг нэг доор хатуухан үзэв.

Маш олон өр. авлага нэхэгдэж. оюутан охин учраа мэдэхгүй шөнөжин бор эсгий гэртээ уйлж ээжийгээ дуудан уйлж хонодог байлаа.

Хоолгүй хонох энүүхэнд. түүндээ ч гомдолж цөхрөхөө болив. Ахиухан цалинтай л ажил олж хийe гээд ажил хийж дөнгөж эхлээд нэг хүнд итгэж. хайрлаж. найдаж хамаг найдварын гараа сунгаж орхив.

Бор эсгий гэрт. авъя гэсэн ч товойх хөрөнгөгүй үлдсэн нэг муу охиныг хайрлаж хамт байж. аз жаргалтай байна гэдэг амлалт. итгэл өгсөн нүдэнд нь хууртаад сайхан амьдарнаа. бүгдийг босгоно. эргээд хөл дээрээ босно. ээж аавынхаа ачийг сайн явж хариулна гээд урам орж байтал бяцхан үрээ тээсэн азгүй охинг орхиод тэр хүн гадагшаа явчихсан даа.

Ганцаараа ажил хийж. жирэмсний бүхий л саруудад уйлж . гутарч маш их бухимдалтай өлбийсөн юм л байсаар арай ядан 8 сартай төрж билээ.

Хүү минь бүтэн 1 сар эмнэлэгт байсан. Тэр хугацаанд надад хамаатан гэх хүн нэгч ирээгүй юмдаг. Уг нь ээж аавын талаас хэдэн хамаатан байдаг л байсан . гэхдээ хэн нь ч давсгүй хар шөл бариад ирээгүй юм даа.

Хамт хэвтэж байгаа ээжүүдийнхээ шөл цайнаас хороож. ариун цэврийн хэрэглэлийг нь хүртэл илүүчлэн гуйж….

Бурхан минь бичихэд хүртэл би яаж давж гарсан юм бэ гэж бодогдож байна.

Эмнэлнээс халаасандаа нэг ч төгрөггүй улаан нялзрай үрээ тэвэрсэн 23 настай ээж гарч байв.

Хүв хүйтэн гэртээ орж ирэхэд хатаж хөгцөрсөн талх. нэг гуяны махтай хөргөгч угтаж авсан. Хөгцөрсөн талхийг амтархан идэж. хөр шөлөндөө хөшиглөн идэж. хөгцийн түүж хөхөндөө сүүтэй байх гэж цаас ч хамаагүй идэхэд бэлэн байж дээ.

Хамаатныхаа ойрын нэг эгчийндээ хэд хоногтоо очиж дулаан газар. хоол ундтай газар байхаар очиход манайх хөдөөнөөс зочид ирсэн. багтах зайгүй л байна даа өчигдөр ирэхгүй эгч нь багтаах л байлаа. одоо аргагүй байна гэж хэлэх хатуу боловч аймшигтай үнэнг сонсоод буцаад үрээ тэврээд харьж билээ.

Сайхан сэтгэлтэй хөршийнхөө өгсөн зээрийн махаар хүү бид хоёр олон хоног бууз банш. шөл хийж идсэн дээ.

Байсхийгээд л зээрийн мах оруулж ирдэг сайхан буурай хажууд минь байсан тулдаа харангадаж үхээгүй бх.

Олон хүмүүс ажил хийж мөнгө олохгүй яасан юм. зүгээр суухаар гэх байсан байж магадгүй. Тэр үeд надад хүүгээсээ хаашаач холдох зүрх зориг байгаагүй юм. би хүүгээ хаана үлдээгээд ажил хийхээр гарах билээ. эсвэл хэн миний хүүг улаан нялзрай хөхүүл үрийг хараад өгөх билээ дээ.

Тэр үeэс тэмдэглэл хөтөлж шөнө нь хүүгээ унтаж байхад үргэлж юм бичиж суудаг байлаа.

Ихэнхдээ л уйлж бичдэг байсан. Би яагаад ийм азгүй юм бэ гэж л их бичсэн байна билээ эргээд уншихад.

Хүүгийнхээ аавыг ороод ирнэ байх. хайгаад сураад ирнэ гэж горьдоод нүүж чадахгүй төврүү дөхөж чадахгүй байсаар л байсан.

Хүү минь амттай сок. тараг. чихэр . бурам идэж өсч чадаагүй дээ.

Талх үүрүүлээд хар цайнд нухаш хийж өгөөд хүүдээ идүүлдэг байлаа.

Зээрийн махан бантан. хатсан боорцог хэмэлж л хөлд орсон доо..

Эргээд бодоод үзэхэд хүүгээ төрсөн цагаас хөлд орох хүртэл 1 жил би нэгч төгрөг байхгүй. мөнгөгүй бусдын хаялгаар. өглөгөөр л дундуураа тааруулж амьдарсан байсан.

Үнэхээр тйим л байлаа. Чихэр л идмээр санагдаад болдгүй бүр аргаа барахдаа наран цэцгийн тос гялгар уутанд грамалж авахдаа тэсэхгүй дэлгүүрийн лангуунаас чихэр нууцаар халааслаад гарч байлаа.

Гэртээ ороод чихрээ идэж суухдаа уйлж суусан.

Жирэмсэн байхаас хойш төрөн төртлөө одоо дахиад хүүгээ 1 нас хүртэл хэлэн дээрээ чихэр тавиагүй гэдгээ санаж уйлсан.

Үхчихмээр санагдаад . хэрвээ үхчихвэл хүүг минь хэн олж авах бол. асрамжийн газар очих байх даа гээд л ихийг бодож шаналдаг байв.

Хүүгээ ой 2 сартай байхад улсын яслид өглөө. Төгссөн сургууль дээрээ очиж дипломоо олж авав. Хонхны баяр дээрээ ч очоогүй хүн шүү дээ. Ажил хийж эхлэв.

Овоо дориун болж. ядаж л хүссэн үeдээ чихэр аваад хүлхчих. хүүдээ тараг идүүлчих хэмжээнд хүрч эхлэв.

Цалинтай залгаж. орой тараад хүүрүүгээ яаран очиж аваад гэртээ очно. маргааш нь ажилдаа гээд л …

Удалгүй хүү минь өвдөж . онош нь тогтоогдохгүй бараг 3 жил эмнэлгээр …

Дахиад л хэн ч биш. мөнгөгүй арчаагүй . хэнч байхгүй цор ганцаараа.

Хүүгээ сахиж эмнэлгийн шалан дээр күртикээ дэлгээд унтдаг байв.

Би тэр үeд боддог байв.

Би хэзээч дундаж амьдрахгүй юм байна. би угаасаа заяа муутай үргэлж нэг зүйл дутуу амьдрах юм байна. хэндээ гомдох вэ дээ миний хувь тавилан л энэ гэж эвлэрсэн байсан.

Өнгөтэй өөдтэй хувцаслаж үзэлгүй. үргэлж мөнгөний боол болж. найз нөхөдгүй хүүгээ л харж бэдэрч хайрлаж явахдаа 32 насандаа гаргасан тэр л шийдвэртээ баярлаж суудаг юм.

Хүүтэй хүн алзахгүй гэж үнэн шүү.

Миний амьдралыг өөрчилсөн хүү минь .

Хоёрдугаар ангийн хүү болсон бяцхан үр минь зургийн уралдаанд оролцож түрүүлсэн тухай мэдэгдэв.

Шагналаа авахаар хүүтэйгээ очихдоо аятайхан. хүний нүдэнд дулаахан өмсөх хувцас ажлынхаа найзаас зээлээд очиж байлаа.

Миний хүү тухайн ивээн тэтгэсэн дэлгүүрээс нь зуны бүх хувцасаа сонгож авах эрх хожиж. мөн унадаг дугуй хожиж билээ.

Гэхдээ хүүгийнхээ тэр үeд хэлсэн үгийг сонсоод хорвоо дээр чи ганцаараа биш хоёулаа шүү гэж хэн нэгэн шивнэх шиг болж байлаа.

Хүү минь ээжээ би гоё хувцас дараа авъя аа их мөнгөтэй болоод. та миний шагналын эрхээр зөндөө олон гоё юм аваад манай ангийн Дөлгөөний ээж шиг их юм зардаг хүн болж болохгүй юм уу гэж хэлж билээ.

Хүүгээ тийм үг хэлэхэд итгэж өгөөгүй хэдий ч бид хоёр харихдаа дугуйгаа унаад. тор дүүрэн подволк. шорт. оймс аваад харьж байлаа.

Ингээд би наймаачин болсон юм.

Өнөөх тор дүүрэн шорт подволк оймсоо бөмбөгөр зах дээр аваачиж гадаа зогсож орилж хашгирч байгаад зарж дуусгав. Бас болоогүй олон хүнд хөөгдөн байж.

Мөнгөөрөө дахин эргэлдүүлэн ахуйн бараа. оймс түрсийк гэсээр тэр жилжингээ л жижиглэн наймаа хийж явав.

Гэвч хүүхдийн гар ээлтэй байснуу. хүүгийн минь шагнал нүдээ олсон уу мөнгө минь юм болж жилийн дараа гэхэд тал мөнгийг нь урьдчилан өгөөд хүү бид хоёр лангуу түрээслэлээ.

Яагаад ч юм бүх зүйл одоо л нүүрээ харуулж эхлэж байх шиг санагддаг юм билээ.

Амьдралдаа гомдоллож суух биш. голоо тасартал зүтгээд үзэх хэрэгтэй юм билээ.

Миний өдрийн тэмдэглэл 32 настай азгүй бүсгүй байхдаа хамгийн сүүлд бичигджээ.

Түүнээс хойш завгүй гүйсээр 11 жилийг ардаа орхисон байна.

Яахав төгссөн мэргэжилээрээ ажлаагүй ч өнөөдөр хүүгийнхээ нэрээр нэрлэсэн дэлгүүртэй. салбарыг нь нээж хүүдээ хариуцуулж эрт ухаан сууж амьдралыг ойлго гээд өгсөн хөрөнгөтэй. дутуй зүйл үгүй. аз жаргалтай амьдарч явна.

19 настай томоо залуу болж ээ ээжийн хүү.

Миний хүү 11 жилийн өмнө бяцхаэ хүү байхдаа ээжийнхээ амьдралыг өөрчилж өгсөн буянтай үр. Ээж нь.хүүдээ өртэй .

Миний нар миний алдаж явахдаа олж авсан азын оч. амьдралд хөл алдан бүдэрч явахдаа түшиж боссон багана минь.

Цай хоолныхоо дээжийг хүртдэг ухаантай хүү минь манай гэрийн ноён нуруу болон амьдарч явна даа.

Хүүхэд насандаа өлөн зөлмөн. хоосон. өнгөтэй хувцасгүй өссөн хэдий ч миний хүү хүн шиш хүн болж өссөн .

Гудманд явахдаа зөрсөн хүнд тусалчихдаг. ахмад настай хүмүүст найр тавиад үам гаргаад. хүнд зүйлийг нь өргөөд дүүрчихдэш энэрэнгүй зөөлөн ирээдүйн аав миний хажууд өсч том болсоор л байна даа.

Амьдралд баярлалаа

Амин зүрхэнд наалдаж төрсөн үрдээ баярлалаа

Зоригж гэж надад үүрүүлсэн бүх л саад бэрхшээл. зовлонд баярлалаа.

Share257Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In