БНХАУ-ын Ухань хотод 250 гаруй монгол оюутан 7 их дээд сургуульд суралцдаг байна. Ухань хотод сурч байгаа нийт оюутнуудын 80 гаруй хувь нь эх орондоо ирсэн. Үлдсэн 31 оюутныг эх оронд нь авчрах шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах үйл ажиллагааг БНХАУ-ын талтай хамтран зохион байгуулах үүргийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болголоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин Ухань хотод Монголын 31 иргэн байгаа. Хориг тавьсан учраас БНХАУ-ын талтай эхлээд зөвшилцөнө. Бид ямартай ч иргэдээ авчирна гэсэн байр суурьтай байна. Онгоц явуулж таарах болов уу.
Ухань хотод хөл хорио тогтоосон болхоор онгоц нэвтрүүлэх бол худлаа боллоо