Өчигдөр оройн Цензургүй яриа нэвтрүүлгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх оролцсон. Тэрээр яриандаа экс Ерөнхийлөгчтэй холбоотой зүйлс дурдсан нь олон ч хүний эгдүүцлийг хүргээд амжив бололтой.
Олноо Их Аварга хэмээн хүндлэгдсэн Асашёорюү Дагвадорж ч мөн үүнд өөрийн үзэл бодлыг илэрхийлээд амжсан байх бөгөөд экс Ерөнхийлөгчид хандсан дайралт хийсэн байх аж.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа Ц.Элбэгдоржид хандан С1 тв үзэж байна уу ах аа? Новш гэсэн үг багадсан байна тэ ах аа? хэмээсэн байх аж. Өмнө нь ёс зүйгүй үг хэрэглэн хүн шүүмжилсэн хэмээх шүүмжлэлд өртөөд байсан тэрээр энэ удаад ийнхүү зөөлрүүлэн хэлсэн байна.
Тэрээр энэ удаад ч биш өмнө нь хэд хэдэн удаа экс Ерөнхийлөгчид хандсан дайралт хийж байжээ. МАНАН дэглэмийн эсрэг дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байсан тэрбээр энэ удаад мөн л дуугүй өнгөрөхийг хүссэнгүй бололтой.