Өчигдөр шөнө хэсэг бүлэг залуус машиндаа бензин хийхээр МТ шатахуун түгээгүүр лүү очсон байна. Тэднийг очих үед 92 байхгүй гэж хэлсэн ч удаа ч үгүй бензиний машин ирээд юүлээд авсан гэнэ.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлээс эхлээд л Магнай трейд Сод монгол Тэс петролиус гэсэн компаниуд бензиний хомсдол үүсгэж үнээ өөрчилсөн. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргасан.
Гэтэл тэднийг шалгах гэж байгааг мэдээд ийм муу санаа гаргаж шатахуунаа юулж авч байх юм. Мөнгөнд тархи толгойгоо мэдүүлсэн ард түмнээ шулж дуусдаггүй энэ хүмүүсийг яах вэ? Өөрсдөө л болж байвал Монгол улс ард иргэд хэнд хамаатай юм гэх аминчхан үзлээ хэзээ хаях улс вэ? Ийм хүмүүсд яаж хэлвэл ойлгох юм бол доо. Шунал ихэдвэл шулам болно гэж.