Засгийн газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бусаар хуралдаж байна. ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд онц байдал зарласан. Тэгвэл хилийн боомтуудыг гуравдугаар сарын 1-ий өдрийг хүртэл хэсэгчилж хаахаар Засгийн газрын гишүүд санал нэгджээ.
Энэ хугацаанд хилээр болон хэсэгчилж хаасан боомтуудаар Хятадын болон бусад орны иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар шийдэж байгаа ажээ.
Энэ талаарх албан ёсны шийдвэрийг тун удахгүй Засгийн газраас мэдээлнэ.