Дагавар охиноо хүчирхийлж жирэмслүүлсэн этгээдийг өчигдөр /2020.08.27/ цагдан хорьжээ.
Сэжигтэн этгээд хоёр жилийн турш дагавар охиноо хүчирхийлж байсан гэх ба хүчирхийллийн улмаас 14 настай охин жирэмсэлж найман сартай ураг тээж байгаа нь албаны шалгалтаар тогтоогдсон байна.
Уг хэргийн талаар хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж сэжигтэн этгээдийг цагдан хорих шийдвэр гаргажээ.