• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 23, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Архангай аймгаар аялахдаа үзэх байгалийн үзэсгэлэнт газрууд түүх соёл

Admin Нийтэлсэн: Admin
03/04/2020
Ангилал: Бусад
0
Архангай аймгаар аялахдаа үзэх байгалийн үзэсгэлэнт газрууд түүх соёл

1. Өгийн нуур

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Рамсард бүртгэлтэй ус намгархаг газар болох Өгий нуурын эргийн урт 25,4км, нийт талбайн хэмжээ 3189га. Өгий нуурыг зорин очсоноор усны 203 төрлийн шувуу, 14 төрлийн загас, 266 төрлийн ургамлыг үзэж сонирхохоос гадна нуурын усанд орж торгон зөөлөн элсэн дээр хэвтэн алжаал ядаргаагаа тайлж болно.

You might also like

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

2. Булган Уул

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хойд хэсэгт Халзангийн даваа, Хавтгай модноос эхлэн Тэмэээн чулууны хяр хүртэл 8км, өвөр хормойгоос ар хормой хүртэл 6км газрын 48кмкв талбайг эзэлдэг. 1956 онд дархалсан үзэсгэлэн төгөлдөр навчит, шилмүүст мод голлосон ойтой, уулын орой хяр нуруугаар ухаа улаан боржин хад цохиот уул юм. Энэ хайрханыг залгаа есөн чанх шовх оройтой, орой тус бүр нь нэртэй. Хожим нь есөн эрдэнийн нэрийг багтаан Эрдэнэбулган сум гэж нэрлэжээ.

3. Заяын хүрээ

Заяын хүрээ хоорондоо 5км зайтай газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга байв. Заяын хүрээнд 1000 лам шавилан суудаг байсан бөгөөд жил тутам болдог хурлын үеэр 4000 ба түүнээс дээш тооны лам нар цугладаг байжээ.

4. Хөшөө цайдмын дурсгал

Архангай аймгийн Хашаат сумын нутаг, Орхон голын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх газарт одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их газар нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрөсөн хүчирхэг хаант у”лсыг байгуулсан түрэг угсаатны мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Культегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын онгонуудыг үзэх боломжтой

5. Уйгарын хар балгас

Архангай аймгийн Хотонт сумын нутаг орхоны баруун хөндийд оршдог. Хар балгас Уйгарын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25км баруун тийш 5км гаруй зайд үргэлжилсэн их хот байсан түүхтэй.

6. Цэнхэрийн халуун рашаан

Цэнхэр сумын нутагт далайн түвшнээс дээш 1860м өндөрт өргөгдсөн хувирмал хөх занар дотроос тав зургаан тооны 65-90градусын халуун булаг оргилон урсдаг бөгөөд Монголдоо халуунаараа хоёрт ордог. Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг тул хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин зэрэг өвчнийг анагаадаг байна.

7. Суварга хайрхан уул

Цэнхэр сумын нутагт далайн түвшнээс дээш 3117 метрт өргөгдөн оршдог нутгийнхан Их цагаан уул хэмээн шүтэж ирсэн, хангайн нурууны сүрлэг оргил Суварга хайрхан уулын 4 талаас гол, горхи урсаж, хүн амьтныг ундаалж, хормойгоороо ой модоор хучигдсан, нуцгэн оройтой. Ноён оргилынх нь доохно талд буюу өмнө биедээ тунгалаг нууртай, зүрхэн хэлбэртэй сонин сайхан тогтоц бүхий уул юм.

8. Тайхар чулуу

Гурван тамирын нутаг, Хойд тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16м өндөр цохиог Тайхар чулуу юм. Тайхар чулуун дээр согд, кидан, уйгар, нанхиад, түвд, тод монгол, ланз бичгийг хар бэх, улаан зос, шунх ашиглан бичиж үлдээсэн нь Монголын түүхийн чухал дурсгалд тооцогддог.

9. Чулуутын хавцал

Чулуут гол нь Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас түргэн урсгалтай. Голын хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй ба доошлох тусам өргөсдөг. Тээлийн голын бэлчрээс Ацтын горхийн цутгал хүртэл бараг 100км орчим газар 50-60м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан, хүрхрээ боргио үүсгэн урсаж зүүн гар талаас Тэрхийн цагаан нуураас эх авч урсах Суман голтой нийлснээр Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба ойролцоогоор 9 давхар байртай тэнцэхүйц хэмжээний эгц босоо хавцалтай.

10. Хоргын тогоо

Тариат сумын нутагт далайн түвшнээс дээш 2240м өндөрт оршдог. Одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Энд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр, энхэл донхол зэрэг хоргодох, далдлах газар үлэмж учраас Хорго хэмээн алдаршжээ. Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын өрхийн голч 200м, гүн 70-80м, тогооны гадна талын хажуу 25-35градус, дотор талын хажуу 45-50 градус уруу тогтоцтой.

11. Тэрхийн цагаан нуур

Хоргын галт уул дэлбэрэн Тэрхийн голыг боосон учраас Тэрхийн цагаан нуурыг тогтсон гэж үздэг бөгөөд энэхүү нуур нь 99ам дөрвөлжин км талбайтай. Далайн түвшнээс дээш 2060м өндөрт өргөгджээ. Хойд урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурт цутгахын зэрэгцээ Сорт, Хар чулуут, Элс, Өлт, Шанаат, Нарийний гол гэх мэт олон гол нуурт цутгадаг. Тэрхийн цагаан нуураас гарах Суман гол мянган жилийн туршид голдирлоо элээж ухсаар нуурын түвшин доошилсон тул Хөдөө нуур Тэрхийн цагаан нуураас тасарч үлдсэн байдаг. Суман голыг өглөө нар мандах үеээр харах боломжтой.

12. Гол мод 1, 2

Гол мод хэмээх газарт орших Хүннүгийн язгууртны булш Хангайн нурууны хойд хэсэгт, Улаанбаатар хотоос 350км-ын зайд далайн түвшнээс дээш 1600метрт өргөгдсөн Хүүй голын зүүн бэлд оршино. Гол модны дурсгалт газар нь Монголын нутгаас илэрч олдсон Хүннүгийн хаад язгууртнуудын томоохон булшны нэг юм.

13. Жаргалантын амны буган чулуун хөшөө

Өндөр-Улаан сумын Жаргалантын аманд Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон Буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламж оршдог. 1970-аад оноос судлаачид бүртгэж олон жилийн судалгааны үндсэн дээр Төв Азийн хамгийн том буган чулуун хөшөөт тахилгын газар болохыг тогтоожээ. Энэхүү буган чулуун хөшөө, хиргисүүрт зориулан 2000 гаруй адууг тахисан түүхтэй.

14. Хар хул хааны балгас

Эрдэнэмандал сумын нутаг Хануйн голын урд хөвөөнд сумын төвөөс баруун урагш 10-аад км зайд эртний хотын нэгэн үлдэц оршдогийг нутгийнхан Хар хул хааны балгас хэмээн нэрлэжээ. Хотын үлдэгдэл нь тодорхой сайн мэдэгдэх том дөрвөлжин хэрэм, түүнээс хойгуур байрлах жижиг дөрвөлжин хэрэм, гадуураа тусгай хэрэм байсныг илтгэх бүдэг ором бүхий томоохон барилгын ул мөр, сууриуд зэрэг нэлээд том талбай эзэлсэн хэсгүүдээс бүрддэг. Хэрмийн дундаж өндөр 3м, дөрвөн талд нь тус бүр нижгээд чулуун хаалганы үлдэгдэл байдаг.

15. Шивэртийн халуун рашаан

Цэцэрлэг хотоос зүүн хойш 20км зайд далайн мандлаас 1710метрт оршдог. 1957 онд газар судлал хайгуулчид рашааныг судалсан бөгөөд хүчиллэг чанар ихтэй учраас хүний дотор эрхтний өвчлөлд сайн гэж тогтоожээ. Шивэртийн халуун рашаан нь хангайн уулархаг газрын бусад халуун рашаануудтай физик химийн шинж чанараараа төстэй ч өвөрмөц онцлогтой. Рашаан нь 48-57,5 хэмийн халуун байдаг.

16. Чойдогийн боргиоImage result for Чойдогийн боргио

Чулуут гол дээр Суман голын адаг 2-3м өндрөөс буух боргио. Алжаал ядаргаа тайлдаг өвөрмөц тогтоцтой газар. Чулуут, Суман голоор нутаглаж байсан Далайн Чойнхор вангийн хошууны Үйзэн тайжийн багийн албат ард жилийн турш загасны ангаар амьдарч байсан учир тэдний багийг Туйлын баг гэж нэрлэн нэрт загасчин Чойдогийн сэрээ шидэж Тул агнаж байсан цээлийн усыг ийнхүү нэрийджээ.

17. Бух хайрхан

Түүний тэргүүн Хотгойдын нутагруу буюу хойд зүгрүү харж хэвтсэн бух шиг дурстэй байгалийн өвөрмөц тогтоц юм. Энэ нутгийнхан Бух хайрхнаа хойшоо харж хэвтсэн учир Хөвсгөл нутгийн үхэр сүрэг ихээхэн өсдөг хэмээн холбон ярьж биширдэг.

18. Хөх нуур

Хойд тамир голын эхийг 2668м өндөрт уулын тагтад орших Хөх нуур нь 6,7кмкв, эргийн шугамын тойрог урт 12,6км юм. Сайхан цэнгэг устай цээлхэн нуур хур борооны болон гадаргын усаар тэжээгддэг.

Share259Tweet152
Өмнөх мэдээ

19 жил үргэлжилсэн Афганистаны дайн албан ёсоор ДУУСЛАА

Дараагийн мэдээ

PAYPAL-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ МӨНГӨ ТАРААЖ БАЙЖЭЭ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

Нийтэлсэн: Admin
01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ
Бусад

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

Нийтэлсэн: Admin
01/23/2021
Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв
Бусад

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

Нийтэлсэн: Admin
01/23/2021
Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Нийтэлсэн: Admin
01/22/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

01/16/2021
Казахын их өлсгөлөн

Казахын их өлсгөлөн

09/29/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ
Бусад

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021
Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв
Бусад

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

01/23/2021
Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021

Recent News

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In