Америкийн нийтлэлч Шэллон Лэстер Өмнөд Солонгосын BTS, MONSTA X хамтлагийн залуусыг эмэгтэй гэж доромжилсных нь хариуд тус хамтлагуудын фэнүүд заналхийлж эхэлжээ.
Шэллон Лэстер олон нийтийн сүлжээнд оруулсан видео бичлэгтээ BTS хамтлагийн зурагт хуудсыг харуулан “Энэ бол BTS-ийн хатагтай нар. Би эд нарыг үнэхээр ойлгохгүй байна. Энэ залуусыг гэх үү, эмэгтэйчүүдийг юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Жишээ нь, энэ залуу “Toni & Guy” салоноос гарч ирсэн юм шиг л өнгийн үстэй, бас өнгөтэй линз зүүчихсэн. Чи ази хүн шүү дээ. Хар үстэй, хар нүдтэй азиараа л бай л даа. Цэнхэр нүдтэй бүсгүй болох гэж хичээх шаардлага чамд байхгүй. Зарим нь уруулаа будаж. Би хувьдаа эд нарыг нэг нэгээс нь ялгаж чадахгүй. MONSTA X хамтлаг гэх юм. BTS-ийн гишүүдээс юугаараа ч ялгагдахгүй, яг адилхан царайтай. Өмссөн хувцсыг нь” гэж ярьсан байна.
Үүний хариуд K-pop хөгжмийн фэнүүд Шеллоныг яс үндсээр ялгаварласан үзэл гаргалаа гэж шүүмжилж эхэлсэн. Азичуудыг доромжилсон, солонгос залуусыг гутаасан гэж уурлахын зэрэгцээ амь насанд нь халдах сүрдүүлэг ч гарсан байна.