Италид коронавирусээр халдварласан анхны хүний нүднээс уг вирусийн шинж тэмдэг илэрсэн талаар “The Hill” сэтгүүлд нийтэлжээ. 65 настай эмэгтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Уханиас Итали руу аялсан бөгөөд 29-нд эмнэлэгт хандаж, удалгүй коронавирусээр халдварласан шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Харин гурав дахь өдрөөс нь нүднээс нь коронавирусийн шинж тэмдэг илэрч эхэлжээ. Тиймээс нүдэнд нь эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд 20 орчим хоногийн дараагаас нүд нь хэвийн болсон ч хамарт нь өөрчлөлт орж эхэлсэн аж. “Annals of Internal Medicine” сэтгүүлд бичсэнээр хамрын арчдасаас коронавирус илрээгүй атлаа нүдний арчдасаас илрэх тохиолдол өндөр байгаа гэнэ. Түүнчлэн холбогдох мэргэжилтнүүд энэ талаар судалгаа хийж эхлээд байгаа бөгөөд нүдээр халдварлаж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Гэхдээ одоогоор хэрхэн яаж, халддаг талаар нарийн судалгаа, шинжилгээ байхгүй байгаа юм.