Хэдхэн жилийн өмнө G2 Research компани шинэ төрлийн сум бүтээсэн бөгөөд үүнийгээ R.I.P. буюу “амар амгалан нойрс гэж нэрлэсэн байна. Энэхүү сум нь асар өндөр хөнөөх чадалтай учраас ийм нэр авчээ.
Энэхүү шинэ төрлийн сум нь байгаа онох үед сарнай шиг дэлбээлэн задарч хөнөөх чадвараа илүү нэмэгдүүлдэг байна.
Амар амгалан нойрс сум нь худалдаанд гарсан даруйдаа зэвсгийн зах зээл дээр тун эрэлттэй болсон бөгөөд зэвсгийн хорхойтнууд түүнийг авахын тулд асар өндөр үнэ төлөх болжээ. 9 мм хэмжээтэй уг сум нь 40 сантиметрийн гүнд нэвтэрч задрахдаа 15 сантиметрт тархдаг.
Үүн шиг хүний биед өрөмдөж ордог эсвэл задардаг бууны сум маш аюултай байдаг учир нь тэдгээр нь хүний биеийг зүсэх биш урж хаядаг юм. Ийм суманд өртсөн тохиолдолд эдгэрэх явц маш удаан байдгийн дээр шархаа даалгүй нас барах нь түгээмэл. Ерөнхийдөө алан хядагчид байгаа баттай дуусгах-ын тулд ийм төрлийн сум хэрглэхийг илүүд үздэг аж.
G Research компанийн бүтээсэн энэхүү задардаг сум байгаа оноод 8 жижиг хэсэгт хуваагддаг. Ерөнхийдөө ийм төрлийн суманд оногдвол бие ээ аварга том оёдлын машины утасгүй зүүгээр хэд хэдэн удаа сүлбүүлсэн мэт болно.
Одоогийн байдлаар тус компани задардаг сумаа зөвхөн 9 мм-ын хэмжээтэйгээр бүтээж байгаа гэнэ.
Үзүүлэлт нь:
Нэвтрэх гүн-40см
Задрах зай-15см хүртэл
Жин-9.6 грамм
25м-ийн зайн нарийвчлал-5см
9 тусдаа шархны сувагтай
Сумнууд бүхлээрээ зэсээр хийгдсэн
Мод төмөр гээд бүх төрлийн материалыг нэвтэлнэ
Зохион бүтээгчид өөрсдөө уг сумыг гол эрхтнүүдийг гэмтээхэд чиглэсэн, 9 тусдаа гэмтэл бий болгох, таны амьдралд хэрэг болох сүүлчийн сум гэж тодорхойлж байгаа.
Мөн өөрсдийн сурталчилгаандаа G2R компани энэхүү сумыг бие хамгаалах хэрэгсэл гэж тодорхойлжээ.
Ойроос сум хэрхэн харагддагийг энэ зургаас харна уу:
Харин энэ бичлэгээс хүний биед нэвтэрсэн тохиолдолд юу болохыг харна уу:
Гаагийн Конвенцоос ийм төрлийн сумыг дайнд хэрэглэхийг хориглосон тул НАТО-гийн гишүүн орнууд энэхүү сумыг худалдаалахгүй байгаа аж. Харин АНУ-д энэхүү бүтээгдэхүүн нь хууль бус гэж тооцогддоггүй тул иргэдийн болон хууль сахиулагчийн дунд эрэлт ихтэй байгаа юм.
Эх сурвалж: fishki.net