• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, April 12, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Ерөнхий сайдын бие хамгаалагч

Admin Нийтэлсэн: Admin
05/24/2018
Ангилал: Нийгэм, Хүмүүс
0
Ерөнхий сайдын бие хамгаалагч

5

Дэлхийн хоёрдугаар дайнд Их Британыг удирдаж ялалт байгуулж чадсан домогт ерөнхий сайд Winston Churchill-ын хувийн бие хамгаалагч болох Шотландын мөрдөгч асан Walter Thompson-ы түүхийг та урьд хожид сонсож байгаагүй байж болох юм. Тэрээр ерөнхий сайдын амийг 30 удаагийн халдлагаас аварч байсан бөгөөд Их Британы өндөр дээд албыг хашсан 18 жилийн турш алхам тутам түүний дэргэд явж ганц хором ч холдоогүйгээр барахгүй түүнийг магадгүй өөрөөс нь ч илүү мэддэг цор ганц хүн байлаа.

You might also like

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

4

Дэлхийн хоёрдугаар дайны үед даруулсан Winston Churchill-ын дийлэнх зурганд тус эр үргэлж туссан харагддаг. Walter Thomson ерөнхий сайдыг дагаж нийт 18 жилийн турш 321,868 км газрыг хамтдаа туулсан бөгөөд Churchill-ын эхнэрээс ч илүү урт, удаан хугацааг түүнтэй өнгөрүүлсэн аж. Тэрээр цаг үргэлж бие хамгаалагч байгаагүй бөгөөд урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж терроризмын эсрэг мөрдлөг явуулдаг нэгэн байжээ.

3

Тодруулбал уг эр 1921 оноос 1935 оны хооронд ерөнхий сайдын бие хамгаалагч хийсэн бөгөөд дайны үед буюу 1939-1945 оны хооронд дахин түүний бие хамгаалагч хийсэн байдаг. Түүнийг чөлөөлсөн боловч эргүүлж татсан нь Churchill уг эрийн чадварыг үнэлж түүнд тун их итгэдэг байсныг харуулж байгаа юм. Дайны дараа тэтгэвэртээ гарсан Walter Thompson өөрийн дурсамж номоо хэвлүүлсэн нь АНУ болон Их Британы зах зээлд асар их орлого олсон байна.

2

Уг төрөлхийн чадварлаг бие хамгаалагч эр London-ы өмнөд хэсэгт орших Brixton-д ажилчны гэр бүлд 13 хүүхэдтэй айлын нэг нь болж төрсөн бөгөөд цагдаа болохоосоо өмнө маш олон ажлуудыг хийж байжээ. Тэрээр London хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалын үеэр террористууд бөмбөг дэлбэлэх гэж байхад нь тэднийг үйлдэл дээр нь барьсан тул уг гавьяаг нь улс даяар үнэлж анх 1921 онд Churchill өөрийн дэргэдээ авсан түүхтэй. Хэдий 1935 онд түүний нас албан ёсоор тэтгэврийн насанд хүрсэн боловч эх орон, ерөнхий сайдын хүсэлтээр албан ажилдаа үргэлжлүүлэн орсон аж.

1

Тэрээр Churchill-ыг дагаж 18 жил явахдаа бишгүй олон зүйлсийг үзэж туулсан байдаг. Ерөнхий сайд ажил маш ихтэй байдаг тул гэр бүлийнхэнтэйгээ бараг уулздаггүйгээс гадна огт ач холбогдол өгдөггүй хүн байжээ. Ийм ч утгаараа Thompson-ы анхны гэрлэлтийг Winston Churchill үгүй хийсэн байдаг. Учир нь 1929 онд Thompson хуримаа хийх ёстой байсан ч ерөнхий сайд албан уулзалтад маш олон цаг саатсан тул түүнийг хуриманд нь явуулалгүй хамгаалалтад хүчээр байлгасан аж. Харин сүйт бүсгүй энэ бүх ажил мэргэжлийн онцлогийг ойлгоогүй тул түүнтэй гэрлэхээс татгалзсан тул хожим өөртэйгөө ижил зовлонтой бүсгүй болох Churchill-ын нарийн бичиг Mary Shearburn-тай гэр бүл болсон түүхтэй.

Thompson 1935 онд тэтгэвэрт гарч хувиараа үсчин ажиллуулж байсан боловч 1939 оны 8-р сарын 22-ны өдөр Churchill-аас шуудан ирсэн тул түүнийг нээн уншиж үзтэл “надтай лхагва гаригийн 04:30 минутад Croydon-ын нисэх буудалд уулз” хэмээх бичиг л байв. Тухайн үед Churchill засгийн газрын ямар нэгэн албан тушаал хашдаггүй байсан боловч тэрээр уулзахаар шийдэж дахин түүний бие хамгаалагч болсон байдаг. Тухайн үед түүнд долоо хоногт 5 паунд өгөх гэрээ байгуулсан нь өнөөдрийнхөөр 277 паундтай тэнцэж байгаа юм. Уулзалт болсноос хэдхэн сарын дараа Их Британи улс даян дэлхийн энх тайвны төлөө Германы эсрэг тулалдаанд нэгдэж түүний зүтгэж буй Winston Churchill Их Британы ерөнхий сайд болсон түүхтэй. Харин дайны дараа буюу 1945 онд олон жил үнэнчээр Winston Churchill-ын амь насыг хамгаалж явсны төлөө түүнийг Их Британы эзэнт гүний медалиар шагнасан байна.

 

 

Share368Tweet149
Өмнөх мэдээ

Тасманийн бар буюу үрэгдэж дууссан араатан

Дараагийн мэдээ

Танилц, энэ гутлыг George Parrot гэдэг

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ
Нийгэм

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Нийтэлсэн: Admin
01/28/2021
Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна
Нийгэм

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

Нийтэлсэн: Admin
01/26/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Тэмээтэй бүсгүй Байгалмаагийн бие мууджээ

Тэмээтэй бүсгүй Байгалмаагийн бие мууджээ

09/16/2019
Гитлерийн зохион байгуулсан 1936 оны Олимпийн наадмын тухай 10 сонин 

Гитлерийн зохион байгуулсан 1936 оны Олимпийн наадмын тухай 10 сонин 

11/07/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021

Recent News

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In