• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 24, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлсэн ах дүүс

Admin Нийтэлсэн: Admin
08/26/2020
Ангилал: Дайн, Хүмүүс
0
Хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлсэн ах дүүс

1867онд төрсөн Вилбур, 1871 онд төрсөн Орвилле Врайт ах дүү хоёр механик сонирхдог байлаа. Энэ сонирхол нь тэдний амьдралыг эзэмдэж, механик тоглоом амьдралыг нь өөрчилсөн байна. 1878 онд аав нь нэгэн орой гэртээ ирэхдээ Та нарт юу авчирсныг минь таа даа? гэжээ. Хүүхдүүд хариу хэлж амжаагүй байтал нэг бяцхан юм агаарт хөөрч, адар мөргөн уналаа. Тэд ч бушуухан гүйн очжээ.

Энэ бол маш энгийн, бяцхан нисэх төхөөрөмж байлаа Хулс, цаас, мөөгөөр хийжээ. Сэнсийг нь хуванцар тасмаар орлуулжээ. Шууд буудаг, нисдэг тэрэг шиг зүйл байв. Хүүхдүүд тоглоомоо тэр дор нь сарьсан багваахай гэж нэрлэцгээлээ. Сарьсан багваахай тэдний амьдралыг гайхалтай өөрчлөв. Тэд үүлэнд хүртэл өндөр хөөрдөг, илүү том сарьсан багваахай хийхийг оролдох болжээ. Врайтуудын анхны оролдлого урмыг нь хугалсан байна. Учир нь сарьсан багваахай томрох тусам бага нисдэгийг ажиглажээ. Нисэх онгоцыг 2 дахин томруулахад хөдөлгөх хүчийг нь мөн төдий чинээ биш, харин 8 дахин ихэсгэх хэрэгтэй гэсэн нисэх хүчний хамгийн чухал хуулийг хожим нь нээсэн байна. Тухайн үед тээврийн аюултай хэрэгсэл болох том дугуйтай унадаг дугуйны оронд мөн адил хэмжээтэй, хий шахсан дугуйтай унадаг дугуйг хэрэглэх болжээ. Энэ дугуй үнэхээр үнэтэй байсан ч ах дүү хоёр нэг нэгийг авахуулсан байна.

You might also like

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

1

Хүмүүс шинэ маягийн дугуйг их сонирхох болсон тул тэд ардаа бяцхан үйлдвэр бүхий дэлгүүрийг худалдан авч арилжаа хийж эхлэв. Хэсэг хугацааны дараа бусад фирмийн барааг худалдахаас залхсан тул өөрсдөө зохион бүтээсэн унадаг дугуйгаа худалдаалах болжээ. Ингэснээр амжилтанд хүрэв. Дараа нь Дайтоны гудамжаар хамгийн анхны автомашин зорчиж эхэллээ. Энэхүү шинэ нээлтийг үзсэн ах дүү Врайтын нүд нээгдэх мэт болов. Гэвч морь хөллөөгүй тэргийг ойроос судалж үзээд засаж сайжруулах зүйл их байгааг олжээ. Орвилле автомашиныг сайжруулъя гэж санал болгоход Вилбур автомашиныг ашиглан нисэх онгоц зохион бүтээсэн нь илүү тохиромжтой гээд үүнийг оролдох болжээ. Сүүлийн үеийн техник, шинжлэх ухааны нээлтүүдийн тухай их ч зүйл уншиж судлав. Мөн агаарт хүнд техникээр нисэх гэж оролдсон Европ, Америкийн зохион бүтээгчдийн туршлага ч их байлаа. Гэвч энэ бүхэн нь бүтэлгүйтсээр байв. Үүнээс гадна Германд тухайн үедээ аюултай боловч нисэх онгоцоор нисч буй ах дүү Лилиенталын амжилт тэдний оюун ухааныг эзэмдэж байв. Врайтууд тэдэн шиг онгоц хийн, уулын оройгоос салхиар бууж нисэхийг хүсч байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа Отто Лилиентал онгоцоо туршиж байгаад осолдож нас барсан тухай мэдээ ирэв. Түүний үхэл ах дүү Врайтын нисэх хүслийг бууруулжээ.

2

Гэвч ослоос сэргийлэхийн тулд туршилтын онгоцоор нисэхийн өмнө асуудлыг системтэйгээр авч үзэх болов. Энэ талаар бичсэн ном, сонин хэвлэл бүхнийг цуглуулж эхэллээ. Номын сангуудад захидал бичин энэ талаар бичсэн мэдээллийг ирүүлэхийг хүсчээ. Өөрсдийн цуглуулсан шинжлэх ухааны мэдээллийг 3 жилийн турш судалж, унадаг дугуй хийхээс бусад бүх цагаа үүнд зориулж байлаа. Нисэх гэсэн өрсөлдөгчид их байсан ч тэднийг анхааралгүйгээр судалгаагаа үргэлжлүүлэв. Тэд туршилтын тухай мэдээллийг олж авах нь бэрх байсан ч өөрсдөдөө байгаа мэдээллийг ашиглан бусад зохион бүтээгчдийн алдааг олж мэдсээр байлаа. Эдгээрийн нэг нь онгоцыг агаарт хэвтээ чиглэлээр байлгаж, эргэлдэж тэнцвэр алдахгүй байлгах асуудал байв. Онгоц агаарын хүчтэй урсгалд ордог тул тэнцвэрээ алдах нь их байв. 1899 оны 8 сар гэхэд ах дүү Врайтуудын нисэх онгоцны анхны том загвар бэлэн болжээ. Хоёр далавчтай, цаасан шувуу хэлбэртэй загвар байв. Тэд далавчны бүтцийг сайжруулсан нь амжилттай боллоо. Салхи онгоцны зүүн талаас үлээж баруун гар тийш эргүүлэх аюултай болоход залуурыг зүүн гар тийш татаж, зүүн талын далавчийг дээш чиглүүлэхэд л хангалттай байв. Одоо л том онгоц зохион бүтээх цаг болжээ.

АНУ-ын цаг уурын ерөнхий газраас улсын цаг агаарын тоо бүртгэлийн тухай мэдээлэл авахыг хүсч, ирсэн мэдээллийг анхааралтайсудлав. Хэд хэдэн газар туршилт хийхэд тохиромжтой байсан ч хол байлаа. Харин Өмнөд Калифорнийн олны мэддэггүй Китти Хавк гэдэг газар Дайтоноос холгүй байв. Вилбур тийш түрүүлэн явж, Орвилле дэлгүүрээ нэг хэсэг ажиллуулахаар болжээ. Вилбур тийш явахын тулд хамгийн ойрын төмөр замын өртөө болох Елизавет хот руу ирээд нэг ч хүн тийм газрын тухай мэддэггүй болохыг олж мэджээ. Өртөөний дарга Китти Хавк хэмээх газрын тухай урьд сонсож байсан боловч хэн ч тийшээ явах дургүй болохыг хэлсэн байна. Долоо хоногт Албермарле булангаас Китти Хавк руу ердөө ганц усан онгоц явдгийг олж мэдэв. Харамсалтай нь түүнийг ирэхээс өмнө усан онгоц хөдөлсөн байлаа. Гэвч Вилбур хуучны бяцхан усан онгоц олж, ахмадтай нь ярилцаад замдаа гарлаа. Удалгүй нэг хоёр цагийн дараа далайн шуурга эхэлж онгоц ойролцоо тохойд зангуугаа хаяж, шуурга намдтал хүлээх хэрэгтэй болов. Шуурга бүтэн өдөр үргэлжиллээ. Орой замдаа цааш гарч Китти Хавкт ирсэн ч эрэг дээр нэг ч гэрэл байгаагүй тул Вилбур өглөө болтол хүлээж, дараа нь өмнө захиагаар харилцаж байсан хүнтэйгээ уулзлаа. Шууданч Билл болон эхнэртэй нь хамжин наамал банз, зузаан бөс даавуугаар хийсэн онгоцоо босгож авлаа. Эрэг дээр майхан барьж, Орвилле руу ир гэсэн цахилгаан явуулав.

3

Онгоц нь 24кг жинтэй бөгөөд ах дүү Врайтууд урт удаан хугацааны турш судалсан мэдээлэл, туршилтуудад үндэслэсэн тул шинэлэг болжээ. Тэдний санааг зовоосон зүйл бол Китти Хавкын салхины чиглэл цаг уурын газраас өгсөн мэдээлэлтэй огт тохирохгүй, өөр байлаа. Заримдаа цагт 100км хурдтай шуурга дэгдэж, заримдаа өвсний толгой ч хөдлөхгүй үе байдаг байв. Тохиромжтой гэж үзсэн нэг өдөр онгоцоо элсэн толгодуудын нэгэн дээр гаргаж, хамгийн анхны нисгэгчтэй нислэг хийж, Вилбур Орвилле хоёр ээлжлэн жолоодож байв. Нисэгч доод далавчны дунд хэсэгт доош харж хэвтдэг байлаа. Толгодоос бэл рүү гулгаж байгаа онгоц газраас сайн л бол 1м өндөрт гарч байв. Гэвч ямар ч байсан тэдний нислэг амжилттай болжээ. Нислэгээ хэдэн долоо хоног үргэлжлүүллээ. Ах дүү Врайтууд ситемтэй эмх цэгцтэй ажиллаж, хэдэн арван тэмдэглэл хийжээ. Өвөл болж Дайтон руугаа буцав. Дараа зун нь тэд Китти Хавкт дахин ирэхдээ илүү том онгоцтой иржээ Онгоц нь асарт багтахгүй байсан тул онгоцны байр байгуулав. 1901 оны 7-р сард онгоц бэлэн болж толгодын оройгоос түлхэн нэг хоёр удаа туршиж үзсэний дараа Орвилле 100м хол нисчээ. Тийм боловч шинэ загвар нь сэтгэл ханах зүйл бишийг ойлгоцгоосон байна. Вилбур үнэхээр залхаж Дахиад мянган жил өнгөрсөн ч хэн ч агаарт нисэхгүй хэмээн бүхнээс татгалзах шахжээ. Харин Орвиллег илүү их зовоож байсан Китти Хавкийн шумуулаас залхан, дараагийн өглөө явахаар шийдсэн байна. Гэвч маргааш нь энд дахин нэг хоноход муу зүйл болохгүй гэж үзсэн учир Вилбурыг ятган үлджээ.

Энэ маягаар ахин хэдэн долоо хоног шүд зуун тэвчлээ. Ах дүү хоёр Дайтонд буцаж ирээд юуны өмнө энэхүү өртөг ихтэй туршилтыг үргэлжлүүлэх нь зөв үү, буруу юу гэдгээ шийдэх хэрэгтэй боллоо. Гэвч тэд лангууны ард зогсмогцоо л нөгөө л сонирхолтой судалгаандаа өөрийн эрхгүй хөтлөгддөг байлаа. Ингэснийхээ үр дүнд анхны салхин хоолойг нээсэн бөгөөд эндээ 1901 оны намар, өвөлдөө 200 гаруй онгоцны загвар болон далавчны загварын туршилт хийжээ. Онгоцоо шууд бүтнээр нь хийснээс загвар гаргаад далавч, гэх мэт хэсэгчлэн бэлдэх нь илүү хурдан бөгөөд хямд өртөгтэй болохыг олжээ. Тэд энэ амжилтанд унадаг дугуйн дэлгүүрийн арын бяцхан үйлдвэртээ хийсэн уйгагүй зүтгэлээрээ хүрсэн юм. Дайтон дахь салхин хоолойн туршилт нь хүн төрөлхтөнд агаарыг эзэмшихэд нэгэн эргэлт болж өгсөн юм. Зун нь 3 дахь удаагаа Китти Хавк руу явж шинэ онгоцны загвар туршиж үзэхээр төлөвлөжээ. Энэ загвар нь хуучнаасаа яльгүй том бас өмнө нь туршилт хийсэн учраас нэлээд давуу байлаа. Хамгийн том шинэчлэл гэвэл сүүлэн дэх чиглүүлэгч залуур байлаа.

1902 онд хийсэн анхны туршилт нь салхин хоолой нь ямар их ашиг тусаа өгснийг харуулж байлаа. Ах дүү хоёр 60-70 минут агаарт тогтож, 200 м- ээс илүү зам туулж байлаа. Сүүлний чиглүүлэгчээ нэлээд боловсронгуй болгосон ах дүү хоёр үүнээс хойш юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Мотортой онгоцонд орох цаг болсон байлаа. Учир нь хэдэн жилийн турш маш их хөлс хөдөлмөр заран байж хүрсэн амжилттай, амжилтгүй олон туршилт үүнд л хүрэх гэсэн оролдлого байсан юм. Мотортой онгоц хийе гэхэд мотор өөрөө асуудлын гол нь болж байлаа. Моторын оронд уурын машин хэрэглэе гэхээр энэ машины гаргаж байгаа хүч нь өөрийнх нь жингээс хамаагүй бага байлаа. Гаргаж байгаа хүч нь жингээсээ бага байдаг ганц мотор нь сүүлийн 15 жилийн турш машинд хэрэглэж байгаа бензины мотор л байлаа. Ингээд ах дүү хоёр хаягийг нь мэддэг бүх л моторын үйлдвэр лүү захидал бичиж хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч ихэнх нь хариу ч бичсэнгүй. Ганц л фирм зөвшөөрсөн хариу хэлжээ. Гэвч тэдний санал болгосон мотор ах дүү хоёрын бодож байсан мотороос хамаагүй хүч султай байлаа.

4

Ингээд хоёр баатар маань мотороо өөрсдөө хийхээр шийдэж ажилдаа шамдан оржээ. Энэ ажлаа ч тэд мөн л унадаг дугуйн дэлгүүрийнхээ арын бяцхан үйлдвэрт хийжээ. Ингээд шинэ мотор бэлэн боллоо. Энэ мотор 68,5 кг жинтэй байсан ч 12 морины хүчтэй байлаа. Энэ үед онгоц хийх ажлаа үргэлжлүүлсээр байв. Онгоц, тус бүр 12 метр урттай 2 далавчтай байв. Хамгийн амархан хийнэ гэж тооцоолсон сэнсээ хамгийн сүүлд орхижээ. Гэтэл сэнс хийх нь хамгийн хэцүү нь байсныг ойлгожээ. Учир нь ах дүү хоёр тэр өдрийг хүртэл сэнсний талаар огтхон ч судалгаа хийгээгүй байлаа. Учир нь тэд онгоцны сэнсийг хөлөг онгоцны сэнстэй адил гэж тооцоолсон байжээ. Ингээд бие биетэйгээ огт төсгүй олон төрлийн сэнс хийж эхэлжээ. Хэдэн сар ноцолдсоны эцэст одоогийн сэнс шиг хэлбэртэй хийхээр тогтжээ. Дахиад Китти Хавкад 9-р сард ирлээ. Онгоцоо түрүүлээд задалж явуулсан байлаа. Энэ удаагийн оролдлого нь нэг бол амьдралынхаа талыг зориулсан туршилтаа эцэс болгох эсвэл амжилтанд хүрэн үргэлжлүүлэх байлаа. Учир нь ах дүү хоёр туршилт амжилтгүй болох нь юу гээч болохыг сайн мэдэрсэн, мөн үргэлжлүүлэх эдийн засгийн боломж ч үлдээгүй байлаа. Ах дүү хоёрыг Китти Хавкад очиход саравч байшин нь шуурганд юу ч үгүй нурсан байжээ. Түүнийгээ засаж барих, мөн задалсан онгоцоо буцааж угсрахад нэлээд хугацаа зарцуулжээ. Моторын хувьд гэвэл сэнсний махийсан шүдийг засах, мөн бага зэрэг гэмтэл гэж засуулахаар буцаасаар байтал 11-р сарын сүүлээр дөнгөж нисэх оролдлогоо эхэлжээ.

Гэтэл яг тэр үед цаг агаар өөрчлөгдөж эхэлжээ. Бороо, цас, шуурга хэдэн өдөр үргэлжилнэ. Ингэж хүлээж байхдаа тэд яг л хурдан морины уяач мэт онгоцоо ажиглаж байлаа. Гэнэт Орвилле сэнсний нэг шүд нь цуурсан байгааг олж харжээ. Үүнийг эрт мэдсэн нь маш азтай хэрэг байлаа. Учир нь мэдээгүй бол нисч байхад том аюул учрах байлаа. Орвилле дахин Дайтон руу буцаж илүү хүчтэй шинэ 2 сэнс авчирчээ. Ингэсээр байтал 12-р сарын сүүл болж Китти Хавкад өвөл иржээ. Онгоцоо хөөрөхөд туслах замаа өндөр эрэгт дөхүүлэн тавьжээ. Харамсалтай нь агаар дахиад л өөрчлөгджээ. Хоёр хоногийн турш тэвчээртэй хүлээлээ. Учир нь энэ туршилтаа амжилттай дуусгаад зул сарын баяраар харих гэж төлөвлөжээ. 1903 оны 12-р сарын 14-ний өдөр агаар цэлмэг боловч хүйтэн байлаа. Анх агаарт хөөрөхийг хоёулаа хүсч байсан учир сугалаа сугалж хэн нь түрүүлж нисэхээ шийджээ. Анх нисэх хувь Вилбурийнх боллоо. Ингээд нисэх бэлтгэлээ хийн онгоцондоо орлоо. Онгоцыг барьж байсан тулгуурыг авмагц 10-12 метр орчим яваад алгуурхан хөөрч эхэллээ. 1-2 метр өндөрт хөөрч нисээд 30 метрийн доорх толгойн хормойд газарджээ. Энэ нисэлт агаарт яг 3,5 хором үргэлжлэв.

Дугуй нь элсэнд шигдэж нэг нь хагарчээ. Онгоцоо засахад 2 хоног хангалттай байлаа. 12-р сарын 17-нд Орвиллийн жолоодсон онгоц 40 км/цагийн хурдтай салхины эсрэг нэлээд алгуур хөөрөв. Дөнгөж 12 хором агаарт тогтсон ч дэлхийн түүхэнд анх техник өөрийн хүчээр, чөлөөт нисэлтээр газраас хөөрч хурдаа алдалгүй нисч, өндрөөс аюулгүй газардсан нь энэ байлаа. Нисэх ээлж нь ирсэн Вилбур энэ удаа 246 метр нисчээ. 59 хором үргэлжилсэн энэ нислэг дууссаны дараа хүмүүс гайхан шагшин эргэн тойронд нь зогсож байтал гэнэт хүчтэй салхи гарч онгоцыг хийсгэв. Онгоцыг тогтоох гэж байсан нэг хүн хийсч далавчин дээр унав. Тэр хүн осолдож гэмтээгүй ч онгоцноос юу ч үлдсэнгүй. Далавч нь хэд хэд хугарч, моторын эд анги нь эвдэрчээ. Ах дүү Врайт энэ амжилтынхаа дараа дахиад шинэ онгоц хийх ажилд шамдан оржээ. Энэ удаад Ноён Нуффман гээч хүн ах дүү хоёрыг Дайтоноос 12 км хол байдаг нисэхэд тохиромжтой эдлэн газраа ашиглахыг санал болгожээ. Ийнхүү талбайтай болсон ах дүү хоёр 1904 онд гэхэд 50 удаа нисчээ. Эдгээрээс 2 удаад нь 5 минутаас илүү нислэг хийжээ. Нислэгээр онгоцны буудлыг хэд хэд тойрчээ. Туршиж байхдаа нисэх болон өөр бусад зүйлд нэлээд их туршлага хуримтлуулжээ. Ийнхүү агаар мандлыг эзэмших, нисэх үе жинхэнэ утгаараа эхэлсэн байлаа. Энэ бол соёл иргэшлийн чухал эргэлтүүдийн нэг гайхамшиг мөн.

Share240Tweet150
Өмнөх мэдээ

Су.Батболдын ”краш” Ангуучийн будилаан

Дараагийн мэдээ

Сталиний оршуулгын ховор гэрэл зургууд, дүрс бичлэг

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Бүх нийтийн хядлага буюу шулам устгал

Бүх нийтийн хядлага буюу шулам устгал

07/03/2018
Тэрээр бүхий л амьдралынхаа турш хүйсээ нууж явсан юм

Тэрээр бүхий л амьдралынхаа турш хүйсээ нууж явсан юм

05/16/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Бусад

Хүсэмжит бүсгүй жүжигчин Б.Сансармаа

01/24/2021
Б.Хурцын эхнэр сарнай жүдүгийн зээлээ төлсөнгүй
Бусад

Б.Хурцын эхнэр сарнай жүдүгийн зээлээ төлсөнгүй

01/23/2021
Бусад

Анхмаа хоёр эхнэртэй байх хуулийг дэмжие?

01/24/2021
Жүжигчин Х.Намууны экс шинэ амьдрал зохиожээ
Бусад

Жүжигчин Х.Намууны экс шинэ амьдрал зохиожээ

01/24/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

01/24/2021

Recent News

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021

Хүсэмжит бүсгүй жүжигчин Б.Сансармаа

01/24/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In