Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд баригдах зүүн төмөр замын төслүүдийн бэлтгэлийг газар дээр шалгав.
Нийт 846 км, 1.1 тэрбум ам долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа аж.
Уг төмөр зам баригдвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өгөөж өндөр байх болно гэдгийг шалгалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд онцолж байв.
Мөн төслийн хэрэгжүүлэгчээр ЗХЖШ ажиллаж байгаа нь дотооддоо үр ашигтай, ач холбогдолоо харуулж байгаа гэв. Тухайлбал нэг цэргийн албан хаагч сард 2 сая гаруй төгрөгийн цалинтайгаар төсөлд үүрэг гүйцэтгэн ажиллана гэж ЗХЖШ ийн бүтээн байгуулалтын хөгжлийн газрын дарга Д.Жаргалсайхан танилцуулав.