Сонгуулийн үеийн бужигнаан дунд хэд хэдэн улстөрчдийг торны цааны хорисны нэг нь Д.Эрдэнэбат. Түүнийг Эрдэнэт-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж Монголын зэс компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэмт хэрэгт буруутгаж, 4,6 жилийн хорих ял оноосон байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2021.01.19/ болж, шүүхээс суллах шийдвэр гаргаж, өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас суллаж, 27 сая төгрөгөөр торгохоор болжээ.


