• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Тэнгэрт дүүлэн нисэх эрх чөлөөт эр

Тэнгэрт дүүлэн нисэх эрх чөлөөт эр

2

Эрт цагаас хүн төрөлхтөн нисэхийг үргэлж мөрөөдөж ирсэн. Нисэх гэдэг нь гагцхүү асар өндөр түвшний сэтгэл ханамжаас гадна эрх чөлөөг ч билэгддэг байв. Тийм ч учир уг хүслээ биелүүлэхийн тулд хүмүүс агаарын бөмбөлөг, нисэх онгоц, шүхэр гэх мэт маш олон зүйлийг зохион бүтээсэн. Энэ энэ бүхэнд саад болж байсан газрын татах хүч нь саад гэхээсээ илүү сорилт болж байлаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж бурхан мэт амьдрах гэсэн хүн төрөлхтний сорилт.  Ер нь бүхий л цаг үед итгэл үнэмшлээрээ амьдарч түүнийхээ төлөө зүтгэж чаддаг хүмүүсийн амьдрал энгийн хүмүүсийнхээс үргэлж ялгарсаар ирсэн.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Бусдын адил сэтгэж, хөдөлмөрлөж дундаж амьдарна гэдэг нь гэмт хэрэг бол биш. Харин илүү баталгаатай, илүү эрсдэл багатай аюулгүй амьдрал гэж хэлж болно. Учир нь ихэнх хүмүүс эрсдэлээс сүнсээ зайлтал айдаг шүү дээ. Тэгвэл Franz Reichelt бол хүсэл мөрөөдлийнхөө төлөө амь насаа ч эрсдэлд оруулж чадах тийм л хүн байсан юм. Би энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй гэдгээ Эйфелийн цамхгаас үсрэх мөчид үгээрээ биш үйлдлээрээ хүн төрөлхтөнд үзүүлсэн юм.

3

Хүн төрөлхтний өмнө гайхамшигт үзүүлбэр үзүүлсэн мөчөөс хойш олон нийт түүнийг “нисдэг оёдолчин” хэмээн дуудах болов. Учир нь Reuchelt l’Opera өргөн чөлөөний нэгэн байшинд маш гоёмсог хувийн оёдлын үйлдвэр ажиллуулдаг байжээ. Тэрээр 1879 онд Автри улсад төрсөн ч 1889 онд Францын нийслэл Парис хотноо ирж амьдарсан байдаг. Харин уг эр 1909 онд Францын иргэн болсон юм. Түүний ихэнх үйлчлүүлэгчид Австри хүмүүс байсан бөгөөд тэд түүнийг зорьж ирэн хувцас оёулж өсдөг байлаа.

Уг гайхамшигт эр 1910 оноос эхлэн шүхрээр буух тухай бодож эхэлсэн аж. Аливаа шинэ санаанууд цаг хугацааны эрхээр мартагдан замхардаг бол түүний мөрөөдөл түүнийг зүүдэнд нисүүлж өдөр нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд тархийг нь сэтгүүлдэг байв. Иймдээ ч Австри эр өөрийн зураг төслийг нь хувьдаа боловсруулж нисэхэд зориулсан хувцас оёж эхэлсэн байна. Уг хувцас нь эцсийн байдлаар нийт 9 кг жинтэй болсон юм.

4

Тэрээр өөрийн анхны хувилбар болох нисдэг хувцастайгаа 5 давхар байшингаас үсэрч туршилт хийсэн боловч амжилтад хүрээгүй байна. Залуу хөнгөхөн гэмтсэн хэдий ч амьд үлдэж чадсан юм. Амьд үлдсэн явдал нь уг мөрөөдлийг нь биелэх боломжтой хэмээн итгүүлж тэрээр үргэлжлүүлсэн судалсаар байлаа.

Олон удаагийн бүтэлгүй туршилтын эцэст  Reichelt өөрийн сүүлчийн амь өрссөн туршилтыг хийхээр болжээ. Тэрээр 1912 оны 2-р сарын 4-ны өдөр 324 метр өндөртэй Эйфелийн цамхгаас чөлөөт үсрэлт хийхээр сэтгэл шулуудав. Түүний ойр дотны хүмүүс болон үйлчлүүлэгчид нь бүгд болиулахаар ятгасан боловч хэн ч түүний итгэл үнэмшлийг зогсоож чадсангүй. Тэрээр энэ бүхэн үнэхээр боломжтой, хүн нисэж чадна гэх бат итгэлдээ хөтлөгдөн Эйфелийн цамхгаас үсрэхээр орой дээр нь гарсан байлаа. Уг явдлыг бичиж авахаар хоёр камер авчирч зоон, маш олон хүмүүс хуран цугларч цагдаагийн хамгаалалт гарсан байв.

Нэг, хоёр, гурав… Тоолж дуусах мөчид Reichelt-ын хөл хэдийнээ агаарт нисэж байв. Тэрээр хэсэгхэн хугацаанд нисэж чадсан боловч газарт унаж тэр дороо амьсгал хураасан юм. 2-р сарын хөлдүү мөсийг түүний цус улаан өнгөөр будаж байлаа. Цагдаа нар уг газрыг хамгаалалтад авч хүмүүс ч түүний цогцсыг харахаар тал бүрээс шавсан аж. Харин маргаашаас эхлэн тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн гол сэдэв болов.  Түүнийг хүмүүс мэдрэл муутай эр, суутан, зохино бүтээгч, эрэлхэг эр зэрэг янз бүрээр л дуудаж байв.

Хамгийн сонирхолтой нь түүнийг үхэхээс яг 2 хоногийн өмнө буюу 1912 оны 2-р сарын 2-ны өдөр АНУ-ын зохион бүтээгч Frederick  R.Law гэх эр “эрх чөлөө”-ний хөшөөнөөс шүхрээр бууж амжилттай газардсан байдаг. Frederick-ын амжилт дэлхий даяар түгэн дэлгэрч байсан хэдий ч харилцаа холбоо одоогийнх шиг хөгжөөгүй байсан тул хоёрхон хоногийн дотор Францын нийслэл Парис хотод оршин суух Reichelt-ын сонорт хараахан хүрээгүй байж л дээ. Тэрээр уг мэдээг сонссон бол өөрийн туршилтыг хойшлуулах байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ хэн мэдэх билээ, бүр итгэлтэй болоод үсэрчих ч байсан юм бил үү?

 

Share302Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In