• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 18, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Дэлхийг үндсээр нь өөрчилсөн таван нээлт

Admin Нийтэлсэн: Admin
05/28/2018
Ангилал: санал болгох, Танин мэдэхүй, Шинжлэх ухаан
0
Дэлхийг үндсээр нь өөрчилсөн таван нээлт

0

Эдгээр нээлтүүдийн аль нэгэнгүйгээр өнөө цагийн дэлхий ертөнцийг төсөөлөхийн араггүй. Хэдийгээр өнөөдөр устөрөгчийн бөмбөг, нанотехнологи, интернет зэрэг маш олон тэсрэлт хийсэн нээлтүүд бий болсон боловч эдгээр нээлтүүд энэ бүхний үндэс суурийг тавьсан гэж хэлж болно.
-Радио

You might also like

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

1
19-р зууны дунд үед эрдэмтэд цахилгаан соронзон долгионыг агаараар дамжуулах боломжтойг анх мэдсэн байдаг. Иймээс уг салбарын эрдэмтэд тус ажил дээр бүхий л хүчээ дайчлан ажиллаж эхэлсэн. Харин нэрт эрдэмтэн Guglielmo Marconi удаан хугацааны туршилтын үр дүнд утасгүй телеграфын системийг зохион бүтээсэн байна. Тэрээр өөрийн бүтээлийг 1896 онд албан ёсоор патентжуулсан юм. Түүний телеграфын систем нь долгионыг тогтмол давтамжтай дамжуулж байснаараа хамгийн онцлогтой байв. Үүний ачинд 20-р зуунд хүн төрөлхтөн дүү хөгжим болон бүхий л төрлийн мэдээллийг тогтмол долгионы давтамжийн ачаар алсын зайнаас хүлээж авах боломжтой болжээ. Дэлхийн 1-р дайны үед радиог зөвхөн цэргийн зориулалтаар хэрэглэж байсан ч 1920 оноос эхлэн энгийн иргэд үүнийг ашиглаж эхэлснээр эрдэмтэд дараачийн ажилдаа орсон байдаг. Уг ажил нь дууг дүрстэй хамт дамжуулах явдал байв. Хэдий дүрс дамжуулах ажил амжилттай явагдаж байсан ч дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул дуу болон дүрсний долгионыг хослуулан дамжуулах туршилт түр саатаж харин дайны дараа уг туршилт үргэлжилснээр телевизор гэх зүйл бүхий л хүн төрөлхтний хэрэглээ болсон түүхтэй.

-Антибиотик

2
Олон мянган жилийн турш өвчин гэдэг бол хүн төрөлхтний хамгийн аюултай дайсан байсаар иржээ. Иймд түүхийн бүхий л цаг үед уламжлалт, ардын эмчилгээгээр аливаа өвчинийг анагааж ирсэн ч ихэнх тохиолдолд бүтэлгүйтэж өвчтөн амиа алддаг байв. Эртний Египет, Грек улсуудад халдварт өвчнийг анагаахын тулд ургамал, бусад төрлийн хөгц бэлдмэл хэрэглэдэг байлаа. Харин 1928 онд Alexander Fleming санамсаргүй байдлаар туршилтын явцад нэгэн зүйлийг олж харжээ. Зарим төрлийн халдвар болон бактериуд мөөгөнцрөөс гаргаж авсан пенициллийн улмаас устаж байгааг анзаарсан байна. Харин мөөгөнцөр ч мөн хөгц, ургамлын гаралтай материалуудаар хийгддэг байв. Тэрээр мөөгөнцрөөс гаргаж авсан бактерийн эсрэг нэгдлийг Пенициллин хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бүхний эцэст тэрээр халдварын эсрэг эмчилгээ нээхээр ашиглах гэсэн боловч түүний хамтрагчид, ивээн тэтгэгчид нь Пенициллинийг тэр чигээр нь ашиглаж дэлхий даяар арилжаалж их хэмжээний мөнгө олохыг илүүд үзсэн тул түүний туршилт энэ хүрээд зогссон аж.

-Телевизор

3
Телевиз нь радионоос үүсэлтэй бөгөөд цахилгаан соронзон долгионы урсгалд дүрсийг дуутай хамт дамжуулахад гол утга учир нь оршино. 1925 оны 3-р сарын 25-ны өдөр Шотландын инженер John Logie Baird хамгийн анх Longon дахь Selfridge-ын их дэлгүүрт Nipkov диск ашиглан дүрстэй телевиз үзүүлсэн байдаг. Түүний дамжуулалтад хүмүүсийн нүүр царайг таних боломжгүй байсан ч 1926 олны 1-р сарын 26-ны өдөр дүрсийг чанар сайтайгаар дамжуулан сурсан байна. Харин Шотланд инженерийн бизнесийн хамтрагч болох Oliver Hutchinson гэх эр өөрийн дүрсийг телевизээр чанарын өндөр түвшинд дамжуулсан хамгийн анхны хүн болжээ. Мөн тухайн цаг үед хүний царайнаас өөр юуны ч дүрс дамжуулах ямар ч боломжгүй байв. Мөн дамжуулах зайны хувьд 705 км бөгөөд London-Glasgow хүртэл дамжуулалт хийх боломжтой байсан гэсэн үг. Baird удалгүй өөрийн телевизийн компанийг байгуулж 1929 онд Германд, улмаар Франц улсад тус тус уг бүтээлийг сурталчилсан байдаг. Гэвч дэлхийн дайн дуусах хүртэл телевизийн олон нийт тийм ч өргөнөөр хэрэглээгүй аж.

-Транзистор

4
Транзистор нь электрон дохио болон цахилгааны хүчийг нэмж буулгахад зориулагдсан эд. Өөрөөр хэлбэл өнөөгийн микроэлектроник, цаашилбал наноэлектроникийн суурь элемент юм. Анх 1948 онд транзисторыг зохион бүтээсэн бөгөөд зохиогч нь Нобелийн шагналыг ийнхүү транзистор зохиосноороо хүртжээ. Транзистор нь нарийн, хурдан шилжилт хийх чадвартай учир өргөн хүрээний тоон болон аналог функцүүдэд ашигладаг. Транзисторыг хийхдээ Менделеевийн үелэх системийн IV-р бүлгийн элементүүд болох цахиур, германи ба бусад хагас дамжуулагч элементүүдийг ашигладаг. Транзистор нь хийцийн хувьд биполар транзистор болон оронгийн транзистор гэсэн 2 үндсэн төрөл байхын зэрэгцээ чадал, давтамжийнхаа хувьд бага (нам), дунд, чадлын (өндөр) гэж ангилагддаг. Транзисторыг тэмдэглэхийн тулд үсгийн код VT хэрэглэж болохыг зөвлөсөн байдаг.

– Брайль

5
Луи Брайль 1809 онд Францад төржээ. Тэрээр 3 настайдаа аавынхаа ажлын багажаар тоглож байгаад шөвгөөр нүдээ гэмтээжээ. Гэмтэл нь сүйдтэй биш байсан ч халдвар орсны улмаас харах чадвараа алдаж, улмаар нөгөө нүдэнд нь үсэрхийлснээр хараагүй болсон аж. Тэрээр жирийн хүүхдүүд шиг ном уншихыг асар их хүсдэг байсан ч яалтай билээ. Нэгэн удаа гэрт нь цэрэг эр хоноглоод явжээ. Цэрэг эр армийнхан харанхуйд гэрэл гаргалгүйгээр мэдээлэл уншихдаа хэрэглэдэг нууц бичлэгийг хүүд сонирхуулсан байна. Үүнээс хойш Брайль хүү хараагүй хүний уншдаг ном бүтээхээр 3 жил оролдсоны эцэст зорьсондоо хүрч 1924 онд 6 цэгийн байрлалын хувилбаруудын тусламжтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог буй болгосан байна.

1829-1879 онд Англи, Герман, Америкт түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ.Брайлын ном болон үсэг бичгийн тогтолцоо өнөөг хүртэл хамгийн сайнд тооцогдсоор л байна. Луи Брайль авьяаслаг хөгжимчин байсан бөгөөд Парисын сүм дугануудын орган хөгжмүүдийг тоглодог байв. Тэрээр хараагүй хүмүүсийн бичиг үсгийг зохиосон төдийгүй нотыг зохиосон байна. Өнөөдөр олон зуун мянган хүн харааны бэрхшээлтэй ч Брайлийн цагаан толгойн ачаар ном уншиж, захидал бичиж байна.

Share319Tweet153
Өмнөх мэдээ

21 мянган хүний ясаар барьсан сүм

Дараагийн мэдээ

Өвөг дээдсээсээ шийтгэл хүртсэн хулгайчид

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Танин мэдэхүй

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Бусад

Дэлхий дээрх учир битүүлэг нууцлаг 5 газар

Нийтэлсэн: Admin
01/15/2021
Бусад

Ертөнцийн аугаа зөнч Нострадамус

Нийтэлсэн: Admin
01/14/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хүүхдийн сайн сайхны төлөө 64 өдрийн турш нэг ч газардалгүй ниссэн нь

Хүүхдийн сайн сайхны төлөө 64 өдрийн турш нэг ч газардалгүй ниссэн нь

05/20/2018
Алдарт Фредди Меркьюри

Алдарт Фредди Меркьюри

08/07/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Монгол бөхөнг ямаатай эвцэлдүүлэх гэсэн сонин тохиолдол гарч байжээ.

01/18/2021
Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү
Бусад

Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү

01/18/2021
Дуучин Г.Анхмаа шинэхэн амрагаа зарлалаа
Бусад

Дуучин Г.Анхмаа шинэхэн амрагаа зарлалаа

01/18/2021
Д.Оюунхоролын олгосон дархан цаазат газрууд дэлгэгдлээ
Бусад

Д.Оюунхоролын олгосон дархан цаазат газрууд дэлгэгдлээ

01/18/2021
Ц.Мянганбаяр отгон эхнэртээ хаягджээ
Бусад

Ц.Мянганбаяр отгон эхнэртээ хаягджээ

01/18/2021
Дуучин Л.Болдбаатар МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой юу
Бусад

Дуучин Л.Болдбаатар МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой юу

01/18/2021

Recent News

Монгол бөхөнг ямаатай эвцэлдүүлэх гэсэн сонин тохиолдол гарч байжээ.

01/18/2021
Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү

Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү

01/18/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In