Эцэг эхийнхээ энгэрт эрхэлж суусан энхрий үрс эр цэрэг болохоор, эх орныхоо энхийн манаанд гарахаар эх орон нь дуудахад дайчлагдана. Харин тэдний хэд нь эргэн ирэх бол.
Ийм л бодол тээн эрийн цээнд хүрсэн хүүгээ ээж нар нь эх орондоо тушааж, эр цэргийн албанд мордуулахдаа эргэцүүлэх болсон. Арга ядахдаа аль нэг танилынхаа ая талыг харж, хүүгээ эсэн мэнд байлгахыг захиж үлдээдэг болсон.

Учир нь Монголын Зэвсэгт хүчинд энхийн цагт эр цэргүүд амь эрстэж, эрүүл мэндээрээ хохирох нь ердийн үзэгдэл болоод байна.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 28 – өдөр зэвсэгт хүчний 326 ангид алба хааж байсан байлдагч 12 цагын үед ухаангүй ирсэн байна тус анги нь одоо болтол тайлбар өгөөгүй ар гэр нь гомдолтой байна


