Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн жил цахим хуудсаараа дамжуулан шинэ найз бүсгүйгээ танилцуулсан билээ.
Аваргын шинэхэн гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд загвар өмсөгч нэгэн аж. Түүний гэргий хэдийгээр нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт төдийгүй Аса аваргын хоёр хүүхэд ах дүү нар нь утгаараа хүлээн зөвшөөрчээ.
Үүнээс гадна тэднийг мөн хүүхэдтэй болсон ч гэх яриа бий. Гэхдээ үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Харин энэ зуны амралтаа шинэхэн хосууд “романтик” өнгөрөөж байгаа бололтой.
Аса аварга өөрийн цахим хуудаснаа “Агаарт гарав” хэмээн хайртай бүсгүйн хамт авахуулсан зургаа оруулсан байв.

Дуучин Ука буюу Уламбаяр өөрийн төрсөн дүү Уранзаяагийн хамтаар VOICE Mongolia шоу нэвтрүүлгийн үеэр авахуулсан зургаа цахим хуудаснаа оруулж, сэтгэгдэлээ ийн бичжээ.
“Эгч нь дүүгээрээ бахархаад сэтгэл дүүрсээн… Энэ гоё дурсамжит байдлыг буулгаж үлдээн авсан найз @marchso_ баярлалаа. Бид таны үргэлжилэл аав минь… Сайн төрлөө хурдан олоосой” хэмээжээ.
