• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 25, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Манай улс 1952 оноос хүүхдийн баяр тэмдэглэж эхэлжээ.

Admin Нийтэлсэн: Admin
06/01/2018
Ангилал: Танин мэдэхүй
0
Манай улс 1952 оноос хүүхдийн баяр тэмдэглэж эхэлжээ.

1

ЛИД:   “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” бол дэлхийн хамгийн олон улс буюу 191 орон хүлээн зөвшөөрч нэгдэн орсон конвенци юм. Ийм ч учраас 6-р сарын 1-ныг  “олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэдэг байна.

You might also like

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Манай улс 1952 оноос хүүхдийн баяр тэмдэглэж эхэлжээ.

Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

2

Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.

3

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Өнгөрсөн 1952 оны түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.

4

Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяр болох гэж байна. 6 дугаар сарын нэгэн “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 60 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ л өдөр алдрай бяцхан үрсий минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.  Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.

 

Share277Tweet155
Өмнөх мэдээ

Хойд туйлд хийсэн аялал

Дараагийн мэдээ

Ноёр Барнумын атгасан “лусын чөтгөр”

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ
Танин мэдэхүй

Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Хятад өвөр Монголд 4000 гаруй жилийн настай эртний хот олджээ
Бусад

Хятад өвөр Монголд 4000 гаруй жилийн настай эртний хот олджээ

Нийтэлсэн: Admin
01/20/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Титаникийн хоёрдугаар ахмад буюу азаар амьд үлдэгч

Титаникийн хоёрдугаар ахмад буюу азаар амьд үлдэгч

05/17/2018
Морин цэргээр усан флотыг эзэлсэн нь

Морин цэргээр усан флотыг эзэлсэн нь

10/24/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Бусад

Хүсэмжит бүсгүй жүжигчин Б.Сансармаа

01/24/2021
Б.Хурцын эхнэр сарнай жүдүгийн зээлээ төлсөнгүй
Бусад

Б.Хурцын эхнэр сарнай жүдүгийн зээлээ төлсөнгүй

01/23/2021
Бусад

Анхмаа хоёр эхнэртэй байх хуулийг дэмжие?

01/24/2021
Жүжигчин Х.Намууны экс шинэ амьдрал зохиожээ
Бусад

Жүжигчин Х.Намууны экс шинэ амьдрал зохиожээ

01/24/2021
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

01/24/2021

Recent News

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021

Хүсэмжит бүсгүй жүжигчин Б.Сансармаа

01/24/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In