Үндсэрхэг үзэлтнүүдийн сэргэн мандалт хийгээд уналт
Ku Klux Klan бол яах аргагүй өнгөрсөн зууны хүн төрөлхтний нийгмийн амьдрал, үзэл сурталд хамгийн хүчтэйгээр нөлөөлж байсан бүлгэмүүдийн нэг мөн. Тус бүлгэмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь одоогийн арьс өнгөний үзэл, цагаантны хүч, барууны хөдөлгөөн зэрэг байгууллагуудтай ерөнхийдөө ойролцоо аж. Уг байгууллага нь оршин тогтнох бүхий л хугацаандаа АНУ-ын өмнөд зүгийн мужууд болон нөлөө бүхий олон улс төрчдийн дэмжлэгийг авч үндэстнийг дотор нь хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Гэвч эдгээр хүмүүсийн хувьд тэдний тэмцэл нь үндэстнийг хагалган бутаргах биш харин ч нэгтгэх байсан гэж тэд үздэг. Учир нь өнгөт арьст хүмүүстэй өөрсдийгөө нэг үндэстэн гэж үздэггүйд гол учир нь оршино.
Анх тус бүлгэм 1865 онд барууны хүчний хэлбэрээр бүрэлдэн бий болж боолчлолыг идэвхтэй дэмжиж байсан бол 1915-1944 оны хооронд тус бүлгэм бүх цаг үеийн хамгийн хүчирхэг үе дээрээ байлаа. Тухайн цаг үед тэдний гишүүдийн тоо нь 3-6 сая цагаан арьс Америк хүмүүсээс бүрдэж байсан гээд л бод. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны дараагаас АНУ-ын улс төрд өөр уур амьсгал орж дэлхий нийтээр хүний эрх ярих болсноос ЗХУ-ыг АНУ хүйтэн дайнд ялахын тулд өөрийн өнгө төрхийг хүний эрх, эрх чөлөө гэх шинэ өнгөөр будаж боолчлолын механизм гэнэт л багаа сольж сайхан сэтгэлт, энэрэнгүй нэгэн болж хувирах нь тэр. Үл үзэгдэгч улс төрийн гар эцсийн эцэст АНУ-ын нийгмийн амьдралд өрнөх бүх үзэгдлийг шийдэж байсан тул бодлогоор уг бүлгэмийн хүчийг сулруулсан гэж хэлж болно.
Уг нь уг бүлгэмийн хамгийн анхны үйл ажиллагаа боолчлолыг дэмжиж байсан нь эцэстээ тэд АНУ-ын цагаачлалын бодлогийг эсэргүүцэж эхэлсэн байдаг. Учир нь тус бүлгэмд генетик, микро биологи, анагаахын шинжлэх ухааны олон нэрт эрдэмтэд гишүүн байсан бөгөөд тэд нилээдгүй судалгаа хийсний үр дүнд шинжлэх ухааны үндэстэйгээр хар ген цагааныг давамгайлна гэж үзсэн байна. Иймд нэгэн цагт цагаан арьстнууд дарлагч байсан бол ирээдүйд өөрсдөө дарлуулагч болж магадгүй хожим устаж үгүй болохоос айж 1915 оноос эхлэн үндэсний үзэлтэй, цагаачлалын эсрэг бодлого бүхий бүлгэм болон хувирчээ. Тэд ч мөн үзэл суртлын машиныг тултал нь ажиллуулж Америкчуудын анархист үзлийг дэвэргэн тоглолт хийж үзэн ядалтаар хүн бүхнийг хурцлах хэлбэрт өөрсдийн эрхгүй орсон юм. Гэвч эрх мэдэл эцсийн эцэст Засгийн Газарт байсан тул тэд хэдий хичээсэн ч Засгийн Газрын үзэл суртлын машиныг, түүнийг нь гүйцэлдүүлэх Тагнуулын Ерөнхий Газрыг дийлж чадаагүй түүхтэй.
Нэг талаараа тус бүлгэм үндэсний үзэлтэй бүлгэм байсан гэж хэлж болох ч нөгөө талаараа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Америкчуудын сонгодог гүтгэлгийн арга болох террорист гэх нэрийг зүүсэн байдаг. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн үйл хэргээ улам бүр хамгаалж эх орноо хамгаалагчдын дүрээр тодрон гийсээр байв. Олон жилийн турш Засгийн Газрын хийсэн өдөөн хатгалгын эцэст тэд тэмцэлдэж, цус урсгаж эхэлсэн нь Ku Klux Klan бүлгэмийн террорист байгууллага гэх нэршилд яг багтахыг нь Америкчуудад харуулсан аж. Гагцхүү Засгийн Газар тэднийг цус урсгаж, тэмцэлдэхийг л хүлээн олон жилийн турш хатгасан хэрэг. Ийнхүү нэгэн цагт хэдэн сая гишүүнтэй байсан тус бүлгэм одоогийн байдлаар 5000-8000 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Гэвч сүүлийн жилүүдэд Европ даяар үндсэрхэг үзэл дахин сэргэж, өнгөт арьстнууд, цагаачлалын эсрэг босож олон мянганы түүхт Европын соёл иргэншлийг исламынханаас хамгаалах өнгө аяс нийгэмд ажиглагдаж эхэллээ. Энэ бүхэн мөн л цаг үеийн шаардлагаар гарсан бөгөөд уг үйл явдал нь тус бүлгэмд дахин хүчийг атгуулах уу? эс атгуулах уу? гэдгийг гагцхүү цаг хугацаа л харуулах үлдлээ.