• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, August 10, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Францын дуучин Орэлсан шинэ дуугаараа “Монголчууд бол эргүү малнууд” гэж доромжилжээ

Францын дуучин Орэлсан шинэ дуугаараа “Монголчууд бол эргүү малнууд” гэж доромжилжээ

2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд Францын дуучин Орэлсан нь « L’odeur de l’essence » (Шатахууны үнэр) дуугаа олон нийтэд цацжээ. Тэрхүү дуундаа “Монголчууд бол эргүү малнууд” хэмээн доромж утгыг оруулсан нь олны анхаарлыг татаад байна. ЮНЕСКО-гийн итгэмжит нүүдэлчин зам холбооны зохицуулагч, Иналко их сургуулийн багшийн санаачилгаар энэхүү дууг бойкотлож гарын үсгээ зурах, монгол гэдэг нэрийг сайхнаар илэрхийлэх давалгааг эхлүүлж байгаагаа зарлажээ.

Тэрбээр, 2’57-оос эхлэн: “Эргүү малнуудыг (монголуудыг) авч зэвсэг өгөөд / Энийгээ « шударгаёс » гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ. 3’11-ээс эхлэн: “Эргүү малнууд (монголууд) эксперт болсноос хойш / Эргүү малуудаар (монголуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж, / Эргүү малуудад (монголуудад) таалагдахаар эргүү малнуудыг (монголуудыг) хийж байна” гэсэн байгааг сонсч болно.

You might also like

Хоёр эмэгтэй маргалдсаны улмаас нэгнийхээ а.минд хүрчээ

С.Бямбацогт гишүүн О.Хангай аваргад 500 хонь, Б.Бат-Өлзий заанд 21 адуу бэлэглэв

Гана улс үхлийн аюултай вирусийн анхны тохиолдлыг баталжээ

Монгол » нэршил нь бүхэл бүтэн туургатан, тэдний соёлын болоод үндэсний таних тэмдэг, улсынх нь нэрийг тодорхойлсон нэршил гэдгийг Та бүхэн юу эс андах вэ. « Франц хүн », « англи хүн », « еврей хүн », « инүйт хүн » гэдэгтэй яг адил, аливаа сөрөг болоод эерэг утгагүй, саармаг хэрэглэгдэх ёстой энэ үг харамсалтай нь франц хэлнээ « эргүү мал » гэсэн утга бүхий доромж байдлаар хэрэглэгдсээр байна.

Ингэж нэрлэх явдал нь Дауны синдромыг нэрлэж байсан XVIII-р зууны үеийн расист нэршлээс угшилтай билээ. Дээрх дуунд энэ нэршлээр Монгол гаралтай буюу Монголын иргэншилтэй хүнийг биш, “тэнэг хүн”-ийг илэрхийлсэн хэдий ч, энэ утгаа Монгол нэрээр ингэж илэрхийлэх нь өөрөө расист бөгөөд алагчлах шинжийг хадгалсан байна.

“Монгол” хэмээх нэрийг ийнхүү ашиглах нь доромжлол төдийгүй, Монгол соёлын тодотголд халдсан, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн хэрэг юм. Өнгөрсөн зуунуудын расист, алагчлах үзэлтэй хандлага өнөөгийн нийгэмд хэлбэржих ёсгүй. Хүний нэр төр, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр франц хэлтнүүдийн сэтгэлгээнд ухралт үүсгэхэд ийнхүү нэмэрлэх нь өнөөгийн глобал виллэйж-ийн эрин үед туйлын хортой хэрэг болно. Дашрамд, Англи хэл энэхүү доромж утгыг хэдийнээ халж, Оксфордын толь бичгээс хассан билээ. Франц хэлнээ хэрэглэгдсээр буй энэ утгыг халахаар хүчин чармайлтаа бид үргэлжлүүлж байна.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын оршилд хүний нэр төр, эрхэм чанарын тухайд « Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон; » хэмээн заасан байдаг.

Хүний эрхийн орон хэмээгддэгийн хувьд, Франц улс нь энх тайванч үзэл санааг хүн төрөлхтний оюун санаанд түгээх эрхэм чухал үүрэг хариуцлагатай билээ. Энэ утгаараа, франц хэлтэн нийгмүүд нь хүний эрхийн мэдрэмжтэй байхаас гадна, 2005 онд Парис хотноо батлагдсан Соёлын Илэрхийллийн Олон Төрлийг Хамгаалах Болон Хөхиүлэн Дэмжих Тухай Конвенцид албан ёсоор заан тусгасан соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр төлөвшсөн байх ёстой.

Тус конвенцид соёлын олон төрлийн талаар « ардчилал, хүлээцтэй хандлага, нийгмийн шударга ёс хийгээд туургатан болон соёл хоорондын хүндэтгэлтэй орчинд цэцэглэн хөгжиж байдаг соёлын олон төрөл нь орон нутгийн, үндэсний болоод олон улсын түвшинд энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад амин чухал юм. » хэмээн заасан байдаг.

Харин бүхэл бүтэн туургатны соёлын нэрийг илэрхийлсэн үгийг алагчилсан үзэл бүхий доромж утгаар ашиглахыг ийнхүү жирийн зүйл болгож буй; түүнчлэн, хүн хүнээ үзэн ядахад турхирсан агуулга бүхий, Орэлсан мэт ихэд алдартай дуучны ийм үйлдэл Францын олон соёлт нийгмийн уялдаа холбоонд онц чухал үүрэгтэй vivre ensemble ухагдахуунд ч ихээхэн сөрөг нөлөөтэй юм. 2009 онд « үзэн ядалт, аллага, эмэгтэйчүүдийг доорд үзэх үзлийн төлөөлөгч » хэмээн нэрлэгдэж байсан энэ дуучин нь бусдыг үл хүндэтгэсэн агуулгатай, доромжлол бүхий хэд хэдэн үйлдэл амаар гаргаж байсан байна.

Үүний учир, энэхүү дуучны бүтээлд хориг тавьж, улмаар франц хэлнээс « монгол » үгийн доромж утгыг арилгах тал дээр гаргаж буй хүчин чармайлттай маань дараах байдлаар нэгдэхийг Та бүхнээс хүсч байна :

Дээрх дууг албан ёсоор буруушаах

Уг дууг хэвлэл мэдээллээр цацуулахгүй байх тал дээр шахалт үзүүлэх;

Дуучин Орэлсанаас Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсээс олон нийтийн өмнө уучлал гуйж, доромж үг бүхий хэсгийг дуунаасаа хасахыг шаардах;

Дуучныг бидний шаардлагыг хүлээн авч биелүүлэхээс нь нааш тоглолт хийлгэхгүй байх, эсвэл урихгүй байх арга хэмжээ авахыг концертын танхим, фестивалиудад уриалж, шахалт үзүүлэх.

Хүний үндсэн эрх, эрхэм чанар болон соёлын олон төрлийг хүндэтгэх хандлагыг түгээж буй Та бүхэнд их баярлалаа” хэмээжээ.

Share284Tweet178

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In