Найз залуу гэх 21 настай эрэгтэйд буудуулж, а.миа алдсан 17 настай, сурагч охины ш.үүх э.мнэлгийн ш.инжилгээний дүгнэлт гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О дотуур байрнаасаа алга болж, бусдын гарт ха.рамсалтайгаар а.миа алдсан юм. Талийгаач охиныг нутгийн малчин залуу Б гэгч нь ууланд аваачиж, амийг нь х.өнөөгөөд өөрийнхөө а.мийг егүүтгэсэн гэх.
Тэгвэл талийгаач охины биед хийсэн ш.үүх шинжилгээний дүгнэлт х.эрэг гарснаас 60 гаруй хоногийн дараа гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охины биед гэмтэл үүсээгүй, тархиндаа буудуулснаас үүдэлтэйгээр а.миа алдсан гэжээ.
Мөн охины биеэс эр б.элгийн э.с илэрчээ. Түүнчлэн х.эргийн газраас хураан авсан буунаас охины найз залуу гэх Б-ийн хурууны хээ олдсон байна. Харин талийгаач охины хурууны хээ олдоогүй бөгөөд буунд хүрээгүй гэсэн дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн х.эргийн мөрдөн ш.алгах ажиллагаа дууссан тул Өвөрхангай аймгийн п.рокурорт шилжүүлэх гэж байгаа аж.
Эх сурвалж: eguur.mn
2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.