Ажилгүй залуусыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах Оролцоо” төслийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Батлан хамгаалахын яам, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран нэлээд өндөр төсөвтэйгөөр хэрэгжуулж байгаа билээ. Төслийн хүрээнд су улийн гурван сар ажил хийгээгүй залуусыг 14 хоногийн сургалтад хамруулж, үлдсэн 14 хоногт нь дадлага хийлгэн ажилд зуучилна. Анхны сургалт есдүгээр сарын 2-нд эхэлж, одоогийн байдлаар 1937 залуу хамрагдан дадлагадаа гараад байгаа юм.
Энэхүү төсөл дөрөвдүгээр сард хэрэгжих байсан боловч төсвийн мөнгийг үргүй зарлаа гэх олон нийтийн Ш.үүмжлэлд өртөж, хэсэг хугацаанд чимээгүй байсан. Тэгвэл зохион байгуулагчид төслөө нууцаар шахам хэрэгжүүлж байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 726 залуу хамрагдсан. Оролцогчдыг Батлан хамгаалах яамны гаднаас нэгдсэн байдлаар авч явж, оюутан цэргийн зохион байгуулалтад оруулан бүлэгт хуваажээ.
Зохион байгуулагчид сургалтад хамруулах залуусыг заавал ижил гутал, хувцсаар жигдру үлэх бодлого барьж байгаа юм байна. Жигдрэх хувцасны загварыг Соёлын яам гаргаж, Батлан хамгаалах яамны харьяа Бөртэ ТӨҮГ-т үйлдвэрлэжээ. Гэтэл хувцас нь материал м.уутай, хэмжээ нь таарахгүй байсныг зарим оролцогч хэлж байсан юм. Соёлын яамнаас энэхүү хувцасны загварыг гаргахад нэлээд том баг гаргаж ажилласан гэх мэдээлэл бий.
Энэ хэмжээгээрээ төсөв мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Ер нь 14 хоног сургалтад суухад заавал хувцсаар жигдрэх ёстой юу гэдгийг бодох л асуудал. Он дуустал энэ төсөлд нийт 5000 залуу хамрагдана гэж байгаа. Тэгэхээр 5000 мянган ширхэг хувцас үйлдвэрлэнэ, тэр чинээгээр төсвийн мөнгө урсана.Хамрагдсан залуус орон нутагт ажиллах хүсэлтэй ч ажил олгогчид нь хотод ажлын байр санал болгож байна.
Тэтгэлэгтээ сургалтад хамрагдах залуусын боловсролын түвшинд нь тохирсон сургалтын агуулга оруулаагүйгээс олон зөрчил үүсчээ.Оролцогчдын дунд гадаадад магистрын зэрэг хамгаалсан хүн байхад, нөгөө талд бичиг үсэггүй, анхан болон дунд шатны боловсролгүй хүн ч байсан гэнэ.
Эх сурвлаж: ugvvlleg.com/14878/